x

Трамп, Путин нар утсаар ярьж Украины довтолгоо, Ираны хөтөлбөрийг хэлэлцэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар лхагва гарагт утсаар ярьж, цаг гаруй хугацаанд дэлхийн хоёр том гүрний хувьд анхаарал татаж буй асуудлуудаар санал солилцжээ. Ярианы гол сэдвүүдийн нэг нь Украин Оросын нисэх онгоцны буудлууд руу хийсэн довтолгоо байсан бөгөөд Трамп энэ талаар “үр өгөөжтэй яриа болсон ч шууд энх тайванд хүргэх хэлэлцээ биш” хэмээн тодорхойлсон байна.

Түүний мэдэгдснээр, Владимир Путин Украины цохилтод хариу арга хэмжээ авна гэдгээ онцолжээ. Мөн хоёр удирдагч Ираны цөмийн хөтөлбөрийн талаар ярилцсан бөгөөд Трамп “Иран улс цөмийн зэвсэгтэй болох ёсгүй” гэдэг байр сууриа дахин илэрхийлж, Путин ч энэ асуудалд дэмжлэг үзүүлж магадгүй гэсэн найдвар илэрхийлжээ. ОХУ Ираны талтай хийх хэлэлцээнд оролцох боломжтой талаар Путин санал гаргасан бөгөөд Трамп “түүний оролцоо хурдан шийдэлд хүргэхэд тусалж болзошгүй” гэж үзсэн байна.

Энэхүү яриа нь Владимир Путин Засгийн газрын хуралдааны үеэр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийхээс татгалзаж, гал зогсоох нөхцөлгүй хэлэлцээнд оролцохоос цааргалсан мэдэгдлийн дараахан болсон байна. Хэдий ийм байр суурь илэрхийлсэн ч Путин АНУ-ын Ерөнхийлөгчтэй холбоо барьж, яриа хэлэлцээний суваг нээлттэй хэвээр байгааг харуулсан гэж ажиглагчид дүгнэж байна.

Түүнчлэн Путиний туслах Юрий Ушаков ярианы талаар мэдээлэхдээ, Украины тал Москватай хийж буй хэлэлцээг тасалдуулах оролдлого хийсэн ч Оросын тал "өдөөн хатгалгад автаагүй" гэдгийг Путин онцлон дурдсан гэжээ.

Үүний зэрэгцээ Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак тэргүүтэй төлөөлөгчид Вашингтонд айлчилж, АНУ-аас үзүүлэх цэргийн тусламжийг нэмэгдүүлэх, ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг чангатгах талаар яриа хэлэлцээ хийж байгаа юм.

Трамп, Путин нар өмнө нь гурван удаа утсаар ярьж байсан бөгөөд энэ удаагийн яриа нь дөрөв дэх нь болж байна.

Эх сурвалж: Svoboda.org

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top