x

Энэтхэгт дэлхийн хамгийн өндөр төмөр замын гүүр ашиглалтад орлоо

Энэтхэгийн хойд нутгийн Жамму ба Кашмир мужид орших Чинаб голын дээгүүр баригдсан дэлхийн хамгийн өндөр төмөр замын гүүрийг албан ёсоор ашиглалтад орууллаа. Энэхүү түүхэн нээлтийг тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди биечлэн оролцож, гүүрээр зорчих хөдөлгөөнийг албан ёсоор эхлүүлсэн байна.

Чинаб голын дээгүүрх энэ байгууламж нь 359 метрийн өндөртэй бөгөөд усны дундаж түвшнээс тооцвол 322 метрээс доошгүй. Энэ нь уг гүүрийг төмөр замын гүүрүүдийн дотроос дэлхийд хамгийн өндрөөр нэрлэгдэх үндэслэл болж байна. Нийт 1.3 км урттай гүүрийн гулдан хэсэг 467 метр урттай бөгөөд дэлхийд хамгийн уртад тооцогдох кран ашиглан угсарсан нь инженерийн томоохон амжилт хэмээгдэж байна.

Ерөнхий сайд Моди энэхүү нээлтийн үеэр “Энэ гүүр нь зөвхөн Жамму ба Кашмирыг Энэтхэгийн бусад нутагтай төмөр замаар холбож буй хэрэг биш. Харин ч бүс нутгийн тээврийн дэд бүтэц, аялал жуулчлал, эдийн засгийн хөгжилд хүчтэй түлхэц өгөх бөгөөд энэхүү бүтээн байгуулалт нь Энэтхэгийн ард түмний эв нэгдэл, хүсэл тэмүүллийг илэрхийлж байна” хэмээн онцолжээ.

Газар хөдлөлт их тохиолддог, хүчтэй салхитай уулархаг бүс нутагт баригдсан уг гүүр нь секундэд 74 метрийн салхи, хүчтэй чичиргээг тэсвэрлэх чадвартай байхаар төлөвлөгдөж, баригджээ. Эхэндээ 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч коронавирусний цар тахал болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан хойшлогдсон байна.

Сүүлийн жилүүдэд Энэтхэгийн Засгийн газар тус бүс нутагт тээврийн дэд бүтцийн шинэчлэлд онцгой анхаарч ажиллаж байгаа. Ийнхүү дэд бүтэц хөгжсөнөөр Кашмир дахь нийгэм, эдийн засгийн байдал сайжирч, зэвсэгт мөргөлдөөн, хурцадмал нөхцөл байдал намжина хэмээн найдаж буйгаа эрх баригчид илэрхийлсэн юм.

Эх сурвалж: Hindustan Times.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top