x

Лос-Анжелест хууль бус цагаачдыг баривчилсан ажиллагааг эсэргүүцсэн жагсаал өрнөж, Үндэсний гвардийг дайчилжээ

АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотод хууль бус цагаачдыг баривчлах ажиллагааг эсэргүүцсэн өргөн хүрээтэй жагсаал болсон тухай TASS агентлаг мэдээллээ. Жагсагчид АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын алба (ICE)-ны саатуулах төвийг бүсэлж, замын хөдөлгөөнд саад учруулан, хууль сахиулах байгууллагын ажилтнууд руу чулуу, петард шидсэн байна.

Цагаан ордны Тамгын газрын орлогч дарга Стивен Миллер уг жагсаалыг "хууль тогтоомж болон бүрэн эрхт байдлын эсрэг бослого" гэж тодорхойлон "X" нийгмийн сүлжээнд мэдэгдэл нийтэлжээ. Тэрбээр Лос-Анжелес хотын Цагдаагийн газрын дарга Жим Макдоннеллийг "иргэдийн эрхийг хамгаалахын оронд хууль бус үйлдлийг өөгшүүлж байна" хэмээн шүүмжилсэн байна. Цагдаагийн дарга албан ёсоор “олноор нь албадан гаргах ажиллагаанд цагдаа нар оролцохгүй” хэмээн мэдэгдсэн нь шүүмжлэл дагуулжээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп “Truth Social” хаягтаа Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсон, Лос-Анжелес хотын дарга Карен Басс нарыг ажлаа хийж чадахгүй байна гэж шүүмжилж, “холбооны Засгийн газар үүссэн нөхцөл байдлыг хянахын тулд зайлшгүй оролцох шаардлагатай болсон” гэж бичжээ. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Ливитт “АНУ-ын хууль, журмыг зөрчигчдийг тэвчихгүй, аюул учруулж буй бүх хууль бус цагаачдыг албадан гаргана” гэж X сүлжээнд бичсэн байна.

АНУ-ын хилийн аюулгүй байдал, цагаачлалын асуудал эрхэлсэн төлөөлөгч Томас Хоман “Fox News” сувгаар мэдэгдэхдээ, Ерөнхийлөгчийн даалгавраар Үндэсний гвардийн 2000 алба хаагчийг Лос-Анжелест байрлуулах шийдвэр гаргасан гэв. Цагаан ордны хэвлэлийн албанаас нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, энэ нь эмх замбараагүй байдлыг хязгаарлах зорилготой гэнэ.

Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр, хууль бус цагаачдыг баривчлах ажиллагаа өнгөрсөн баасан гарагт эхэлж, бямба гаргийн орой гэхэд хамгийн багадаа 44 хүн баривчлагдсан байна. Үүний дараа тус хотод хууль сахиулах ажиллагааг эсэргүүцсэн жагсаал өрнөж, зарим оролцогчид ICE-ийн ажилд саад учруулахыг оролдсон нь нөхцөл байдлыг хурцатгасан юм.

Эх сурвалж: TASS

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 цаг 18 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top