x

Насанд хүрээгүй хүүхдүүд автомашин жолоодож осол гаргасан ноцтой тохиолдлууд бүртгэгджээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу 2025 оны зургаадугаар сарын 7-8-ны хооронд насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осолд холбогдсон хоёр ноцтой хэрэг бүртгэгдлээ. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, 13-16 насны хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчийнхаа автомашиныг зөвшөөрөлгүйгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь осол гарах шалтгаан болжээ.

Урьдчилсан байдлаар энэ хоёр хэрэгт нийт 9 хүүхэд холбогдож, тэдний нэг нь амь насаа алдаж, 8 нь янз бүрийн байдлаар гэмтсэн байна. Ослуудын мөрдөн шалгах ажиллагааг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс хянан шалгаж байгаа бөгөөд уг үйлдлүүд нь хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд ноцтой эрсдэл дагуулах нөхцөл байдал үүссэн тул онцгой анхаарал шаардлагатайг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

Эцэг эх, асран хамгаалагчид тээврийн хэрэгслийн түлхүүрээ ил задгай орхихгүй байх, жолооны эрхийг насанд хүрээгүй хүүхдэд хэзээ ч шилжүүлэхгүй байх, мөн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж, хүүхдүүдийг зөв тээвэрлэхэд анхаарах нь зүйтэйг мэргэжлийн байгууллагууд уриалж байна.

Хүүхдийг замын хөдөлгөөнд оролцох насанд хүрээгүй үедээ автомашин жолоодох нь зөвхөн хууль зөрчих асуудал бус, амь нас, эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учруулах аюултай гэдгийг иргэн бүр ухамсарлаж, урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлэх шаардлагатай байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top