x

Нярайн эндэгдлийг бууруулах үндэсний зорилтод олон улсын туршлагыг нутагшуулж байна

Монгол Улсын Засгийн газар нярайн эндэгдлийг бууруулах тодорхой зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд 2030 он гэхэд 1000 амьд төрөлт тутамд 5.5, 2050 он гэхэд 2.3 хүртэл бууруулах стратегийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ зорилгын хүрээнд нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, гадаад дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх нь гол чиглэл болжээ.

Тус стратегийн дагуу нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилгоор дараах үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүнд:

  • Тархи хөргөөх эмчилгээг нутагшуулах

  • Нярайн уушгины гипертензийн оношилгоо, эмчилгээг нутагшуулах

  • Нярайн зүрхний нээлттэй мэс заслыг нутагшуулах

  • Нярайн цогц эрт илрүүлгийн тогтолцоог нэвтрүүлэх

Эдгээр чиглэлээр үндэсний мэргэжлийн багуудыг байгуулж, шаардлагатай хөрөнгө оруулалт болон хүний нөөцийг чадавхжуулахад онцгойлон анхаарч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 200 гаруй эмч, сувилагчийг олон улсын түвшний сургалтад хамруулаад байна.

Түүнчлэн өнөөдөр эхэлсэн “Дутуу төрөлт, сэргийлэлт ба дутуу нярайн менежментийн шилдэг туршлага” сэдэвт олон улсын сургалт, семинарын үндсэн зорилго нь дутуу төрөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулах, менежментийг сайжруулах чиглэлээр судлагдсан олон улсын сайн туршлагыг нутагшуулахад оршиж байна. Сургалтын үеэр нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэх, жирэмслэхэд бэлтгэх тусламжийг чанаржуулах, ургийн пренатал оношилгоог сайжруулах шаардлагатайг мэргэжилтнүүд онцолжээ.

Уг арга хэмжээнд ДЭМБ, Ази, Номхон далайн Перинатологийн Нийгэмлэгүүдийн Холбоо, Монголын перинатологи нийгэмлэг болон бусад хамтран ажиллагч байгууллагууд, 21 аймгийн эх нярайн эмч нар оролцож байна. Сургалт гурван өдөр үргэлжлэх бөгөөд маргааш “Дутуу нярайн оновчтой менежмент: Имж эх асаргаа” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top