x

ОХУ Тэнгисийн цэргийн флотыг 2050 он хүртэл хөгжүүлэх стратеги батлав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2050 он хүртэлх Тэнгисийн цэргийн флотын хөгжлийн стратегийг баталсан тухай /RIA Novosti/ агентлаг мэдээллээ. Энэхүү стратеги төлөвлөлтийн баримт бичиг нь орчин үеийн Оросын түүхэнд анх удаа боловсруулагдаж, батлагдаж буйгаараа онцлог бөгөөд энэ талаар Ерөнхийлөгчийн туслах, Тэнгисийн коллегийн дарга Николай Патрушев “Аргументы и факты” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Патрушевын мэдээлснээр, стратеги боловсруулах шийдвэрийг өнгөрсөн оны долдугаар сард Кремльд болсон зөвлөгөөний үеэр гаргасан байна. Үүний дагуу Батлан хамгаалах яам гол бодлогын төслийг боловсруулж, холбооны агентлагууд, салбарын байгууллагуудын саналуудыг харгалзан Тэнгисийн коллеги нарийвчлан боловсруулж Ерөнхийлөгчид танилцуулжээ. Эцэслэн батлах шийдвэрийг тавдугаар сарын 30-нд В.Путин гаргасан байна.

Стратегийн баримт бичигт:

  • Дэлхийн цэрэг-улс төрийн нөхцөл байдалд хийсэн гүнзгий дүн шинжилгээ

  • Зэвсэгт мөргөлдөөн гарах магадлалтай бүс нутгууд, түүний хэлбэр, онцлог

  • Тэнгисийн цэргийн хүчинтэй гүрнүүдийн чадавх, нөөц бололцооны харьцуулалт

  • Украины дайны явцад Оросын Тэнгисийн цэргийн флот олж авсан сургамж, туршлагууд
    зэргийг багтаасан байна.

Тус стратеги нь Оросын Тэнгисийн цэргийн флотыг зөвхөн батлан хамгаалах үүрэгтэй хүчин байхаас гадна, геополитикийн нөлөөллийн томоохон хэрэгсэл болгон дэлхийн түвшинд өрсөлдөхүйц чадамжтайгаар хөгжүүлэх зорилго тавьж байгааг тус баримт бичиг онцолж байгаа аж. Цаашид тус стратегийн хүрээнд технологи, судалгаа, усан онгоцны үйлдвэрлэл, эрсдлийн хариу арга хэмжээ зэрэг олон чиглэлд хамарсан бодлого, хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: RIA Novosti

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 цаг 18 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top