x

Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс уриалга гаргалаа

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс УРИАЛГА гаргажээ. Уриалгад,

"Монгол Улсад ардчилсан, бие даасан, хараат бус хэвлэл мэдээлэл бүрэлдэн хөгжсөн сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд Үндсэн хуулиар баталгаажсан улс төр, нийгмийн тогтолцооны хүрээнд ард, иргэд төр засгаа шууд сонгох эрх мэдлээ эдэлж, түүнчлэн үйл ажиллагааг нь хянах, үзэл бодлоо илэрхийлэх замаар төрийн хэрэгт оролцож ирсэн нь ардчиллын амин чухал үзүүлэлт бөгөөд энэ үйл явц дунд сэтгүүл зүй олон нийтийг мэдээллээр хангах үүргээ мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээнд хэрэгжүүлж ирсэн туршлагатай билээ.

Хэвлэн нийтлэх нь иргэн бүрт олгогдсон эрх, эрх чөлөө мөний зэрэгцээ энэ дунд мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагаа хэрхэн яаж ялгарах нь сэтгүүлч, редакц өөрийн үзэл бодол, хувийн итгэл үнэмшлээс илүүтэй олон талт байр суурь, баримт, үйл явдлыг тухайн цаг, хугацаа, нөхцөл байдалд хамгийн бодитоор уншигч, үзэгчдэд хүргэх замаар олон нийтэд дүгнэлт хийх, цаашлаад шийдвэр гаргахад нь шаардагдах мэдээ, мэдээллийг хүргэх үүргийг ёс зүйтэй гүйцэтгэх байдлаар илэрхийлэгддэг.

Эрүүл, зүй зохист нийгмийн үндэс нь бодит мэдээлэл бүхий иргэд бөгөөд нийгэм энэхүү рациональ шинжээ алдах тохиолдолд ямарваа зөв бодлого, шийдвэр хэрэгжих боломжгүйд хүрдгийг өнөөдрийн ардчиллыг буй болгох хүртэлх хүн төрөлхтний түүх нотолсон билээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, редакц, сэтгүүлчийн мэргэжлийн байдал, мэргэжилдээ хандах хандлага, мэргэжлийн ёс зүй нь хараат бус чөлөөт хэвлэл мэдээлэл хэмээх институцийг тодорхойлох төдийгүй нийгмийн сэтгэл зүй, иргэдийн эрүүл саруул сэтгэх, эвлэлдэн нэгдэх, ойлголцох, хамтын ухаалаг шийдвэр гаргах зэрэг үйл явц, үнэт зүйлд үр дагавар, нөлөөлөл үзүүлдэг хариуцлагатай институц мөн.

Олон улсад хэвлэл мэдээлэлд итгэх итгэл буурч байгаа нь мэргэжлийн редакц, сэтгүүлчид аливаа үйл явдлыг мэдээлэхдээ хэт үзэл бодолд тулгуурлан баруун, зүүн туйлд хуваагдаж буйтай холбоотой хэмээн судалгаагаар тогтоогдсон нь бий.

Энэхүү чиг хандлага Монголын хэвлэл мэдээлэлд тод биежсэн нь сүүлийн өдрүүдэд өрнөсөн улс төр, нийгмийн үйл явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж буй байдал, тэр дундаа сэтгүүлчид үйл явдалд хөндлөнгийн байх байр сууриа алдан өөрөө оролцогч болж мэргэжлийн хандлага, ёс зүйгээ умартаж байгаагаас илэрхий харагдсанд харамсаж байна.

Монголын ардчиллын индекс, хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт жил тутам уруудаж, хэвлэл мэдээлэлд итгэх олон нийтийн итгэл суларч байгаад бурууг дан гадны хүчин зүйлээс хайхаас илүүтэй сэтгүүлч бид мэргэжлийг үйл ажиллагаандаа бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх нь зүй билээ.

Хэвлэл мэдээлэл, хараат бус бие даасан чөлөөт хэвлэлийн нийгэмд үзүүлэх үр нөлөө, мэргэжлийн үүргээ ухамсарлаж, сэтгүүл зүйн мэргэжлийн стандарт, хэм хэмжээ, ур чадвар, сэтгүүлчийн мэргэжлийн хандлага, ёс зүйгээ үргэлж санаж, мөрдөж ажиллахыг уриалж байна" гэсэн байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

May be an image of blueprint and text

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top