x

Автомашины татвар нэмсэн шийдвэр олон нийтийн оролцоог хангаж чадсан уу?

НИТХ 2024 оны арванхоёрдугаар сард автомашины албан татварыг гурав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь олон нийтийн дунд маргаан дагуулсаар байна. Тус шийдвэрийг батлахдаа Нийслэлийн ИТХ нь олон нийтийн саналыг хэрхэн тусгасан бэ гэдэг асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд гишүүд хөндлөө.

Одоогийн байдлаар авто тээврийн хэрэгслийн албан татварыг төлж буй 790 мянган эзэмшигч байгааг онцолсон гишүүд “тэдгээр хүмүүсийг ердөө хоёр иргэн төлөөлсөн гэх тайлбар үнэнд нийцэх үү?” гэсэн асуултыг тавьсан юм. Санал асуулгын тухайд 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд Хүүхдийн ордонд зохион байгуулсан хэлэлцүүлэгт есөн дүүргээс 242 иргэн оролцсон. Харин цахимаар байршуулсан хэлбэрээр хоёрхон иргэн санал илэрхийлсэн гэж албаныхан тайлбарлажээ.

НЗДТГ-ын зүгээс энэ татварыг нэмэгдүүлсэн шалтгааныг авто замын засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх шаардлагатай холбон тайлбарласан. Гэвч УИХ-ын гишүүд уг шийдвэр нь хангалттай төлөөлөлгүйгээр гарсан, мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад процессын алдаа гарсан эсэхийг хянан шалгах шаардлагатай гэж үзэж байна.

Хуулийн дагуу УИХ нь ИТХ-ын шийдвэрийг цуцлах буюу шууд дүгнэлт өгөх эрхгүй ч тухайн шатны Засаг дарга нь ИТХ-ын шийдвэрт хориг тавих, эсвэл ИТХ өөрөө шийдвэрээ дахин авч үзэх боломж хуулиар нээлттэй. Энэ хүрээнд Төсвийн байнгын хорооны зарим гишүүн уг шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх, шаардлагатай бол Засгийн газарт чиглэл өгөх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж байна.

Цаашид автомашины татварын асуудлаар хоёр хувилбар яригдаж байна. Нэгдүгээрт, Засгийн газарт тодорхой чиглэл өгөх тухай тогтоолын төсөл хэлэлцэх. Хоёрдугаарт, энэ асуудлыг процессын хувьд алдаа гарсан эсэхийг судлах ажлын хэсэг байгуулах. Эдгээр хувилбарыг Тамгын газраас дүгнэлт гаргуулсны дараа үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтжээ.

Улмаар авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, нийслэлийн шийдвэрийн хуульд нийцэх эсэхэд Засгийн газраас дүн шинжилгээ хийж, боловсронгуй болгох санал, дүгнэлт гаргах шаардлагатай гэж УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд үзэж байна.

Эх сурвалж: Parliament.mn, НЗДТГ

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top