x

Австрийн Грац хотод гарсан буудалцаанд 11 хүн амиа алджээ

Австрийн хоёр дахь том хот болох Грацийн оршин суугчид цочирдол, гуниг, итгэл үл хүрэх мэдрэмж дунд байна. Учир нь тус улсад орчин үеийн түүхэнд тохиосон хамгийн харгис буудалцаан болж, нийт 11 хүн амиа алдсан бөгөөд тэдний дотор буудагч өөрөө багтаж байна.

Энэ аймшигт хэрэг 2024 оны зургадугаар сарын 11-ний мягмар гарагийн өглөө 10:00 цагийн орчимд Драйершүценгасс дахь дунд сургуульд гарчээ. Тус сургууль нь Грацийн гол вокзалын ойролцоо байрладаг. Энгийн өглөө шиг эхэлсэн хичээлтэй зэрэгцэн, тус сургуулийн хуучин сурагч 21 настай залуу хоёр галт зэвсэгтэйгээр сургуулийн байранд халдан орсон байна. Тэрээр хичээлээ төгсөж чадаагүй, дээрэлхүүлж байсан гэж мэдүүлсэн нь сэтгэлзүйн шалтгаантай байсныг илтгэж байна.

Цагдаа нар 17 минутын дараа нөхцөл байдлыг хяналтдаа авч чадсан ч аль хэдийн долоон эмэгтэй, гурван эрэгтэй хүн буудлагын улмаас амиа алджээ. Үүний дараа нэг эмэгтэй эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан байна. Олон хүн одоо ч эмнэлэгт байгаа ба заримынх нь биеийн байдал хүнд байгаа аж.

Буудсан этгээд өөрийгөө газар дээр нь хороосон бөгөөд хоёр галт зэвсэгтэй байсан. Тэрээр ямар ч гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хууль ёсны дагуу зэвсгээ эзэмшдэг байсан ба нэг бууг хэргийг үйлдэхийн өмнөх өдөр худалдан авсан талаар мэдээлж байна.

Орон нутгийн оршин суугч Река “Манай энэ дүүрэг тун тайван, аюулгүй, амьдрахад сайхан газар. Ийм аймшигт зүйл тохиолдоно гэж хэзээ ч бодож байсангүй. Энэ бол бүхэл бүтэн хотын хувьд гунигт өдөр” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.

Австрийн Ерөнхийлөгч Александер Ван дер Беллен мэдэгдэлдээ:
“Энэ бол үгээр илэрхийлэхийн аргагүй аймшиг. Грацийн сургуулийн энэ хэрэг улс орныг маань зүрх рүү нь сүлбэсэнтэй адил. Ирээдүйгээ мөрөөдсөн залуус, тэднийг чиглүүлж байсан багш байлаа. Гэр бүл, найз нөхөд, дотны хүмүүсийн мэдэрч буй энэ их өвдөлтийг хөнгөвчлөх зүйл одоогоор үгүй” гэж хэлжээ.

Австрийн Канцлер Кристиан Штокер болон Дотоод хэргийн сайд Герхард Карнер нар хэрэг гарсан даруйд Грац хотод очиж, үүнийг “үндэсний хэмжээний эмгэнэл” хэмээн тодорхойлов. Мөн тэрээр “Австрийн бүх ард иргэд хамтдаа уй гашуу, харамслыг мэдэрч байна” хэмээн онцолжээ.

Австрид гурван өдрийн гашуудал зарласан бөгөөд Ерөнхийлөгчийн ордон байрладаг Вена хотын Хофбург ордон дээр төрийн далбааг хагас буулгажээ.

Австри бол Европт хамгийн зэвсэгжсэн иргэдтэй улсуудын нэг бөгөөд 100 хүн тутамд 30 галт зэвсэг ногддог гэж Small Arms Survey мэдээлдэг. Гэсэн хэдий ч сургууль руу халдсан хэрэг бараг гарч байгаагүй. Сүүлийн хэдэн арван жилийн турш:

  • 2018 онд Мистелбах хотод 19 настай хөвгүүнийг өөр нэг өсвөр насны залуу буудсан;

  • 2012 онд Санкт Пөлтенд сурагчийг эцэг нь буудсан;

  • 1997 онд Зөбэрнд 15 настай сурагч багшийгаа буудаж амь насыг нь хороосон;

  • 1993 онд Хаусляйтенд 13 настай хүү сургуулийн захирлыг шархдуулж, дараа нь өөрийгөө хороосон байна.

Сүүлийн жилүүдийн хамгийн ноцтой буудлагын хэрэг нь 2020 оны арваннэгдүгээр сард Вена хотын төвд гарч, 4 хүний амь эрсдэж, 22 хүн шархадсан юм. Тус хэрэгт исламын туйлширсан этгээд буруутай гэж тогтоогдсон.

Австрид автомат болон шахалттай бууг хориглодог бол револьвер, гар буу, хагас автомат зэвсгийг зөвхөн тусгай зөвшөөрлөөр эзэмшихийг зөвшөөрдөг. Харин ангийн болон спорт бууны хувьд зэвсгийн эсвэл ан агнуурын үнэмлэх шаардлагатай.

Грацийн буудагчийн хоёр ч зэвсэг хууль ёсны байсан бөгөөд тэрээр ямар ч гэмт хэрэгт холбогдож байгаагүй байна.

Сургуулийн гадна дугуйтай нэгэн залуу цагдаагийн хамгаалалтын шугамын цаанаас харж зогсож байжээ. Тэрээр сэтгүүлчид рүү хандан:
"Энэ бол аймшиг. Энэ бол миний төрж өссөн газар. Надтай адилхан насны олон хүн энд амиа алдсан гэдэгт итгэж ч чадахгүй байна. Ийм зүйл бидэнд тохиолдох ёсгүй байсан юм” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: BBC News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 цаг 18 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top