x

Энэтхэгийн зорчигч тээврийн онгоц осолдож, 241 хүн амь үрэгдэв

Энэтхэгийн “Air India” компанийн Лондон хотын чиглэлд хөөрсөн зорчигч тээврийн онгоц пүрэв гарагт Ахмедабад хотоос хөөрснөөс хойш удалгүй орон сууцны хороололд осолдож, онгоцонд байсан 242 зорчигчийн 241 нь амиа алдсан хүнд осол боллоо. Энэ бол тус компанийн түүхэнд тохиолдсон хамгийн ноцтой ослуудын нэг бөгөөд олон улсын анхаарлыг татаж байна.

Ослоос амьд үлдсэн цорын ганц хүн болох Британийн иргэн Вишвашкумар Рамеш эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж буй бөгөөд түүнийг Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Амит Шах биечлэн эргэн очиж уулзсан байна. BBC телевизийн мэдээлснээр В.Рамеш Их Британийн Лестер хотод оршин суудаг бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ утсаар холбогдон өөрийгөө сайн байгаа тухай мэдээлжээ.

Тэрээр онгоц хөөрснөөс хойш 30 секундийн дараа хүчтэй чимээ гарсан бөгөөд бүх зүйл маш хурдан өрнөсөн гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. В.Рамеш нь эхнэр, хүүхэдтэй бөгөөд Энэтхэгт төрсөн ч олон жил Их Британид амьдарч байжээ.

Ослын үеэр онгоцонд Энэтхэгийн 169, Британийн 53, Португалын долоо, Канадын нэг иргэн зорчиж явсан бөгөөд одоогоор ослын шалтгаан, онгоцны техникийн байдал, нисэх багийн мэдээлэл зэргийг мэргэжлийн байгууллагууд шалгаж эхэлжээ. Үндэсний болон олон улсын хэмжээнд онц байдал зарлаж, тусламж, дэмжлэг үзүүлэх ажиллагаа эрчимтэй өрнөж байна.

Эх сурвалж: BBC.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 цаг 18 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top