x

Шинэ хичээлийн жилээс өмнө сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2025–2026 оны хичээлийн жил эхлэхээс өмнө нийслэлийн удирдлага сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хувийн хэвшлийн зориулалттай барилга байгууламжийг санхүүгийн түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд ялангуяа сургууль, цэцэрлэг цөөнтэй, шинээр суурьшиж буй долоон байршилд хэлцэл зарлаж, хоёр иргэн, дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагаас санал хүлээн авсан байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан болон холбогдох албаныхан дээрх санал ирүүлсэн иргэн, байгууллагуудын барилга байгууламжтай газар дээр нь очиж танилцжээ. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар шаардлага өндөртэй байгаа байршлуудад цэцэрлэг, сургуулийн зориулалттай барилгуудыг судалж байна. Хэрвээ стандартын шаардлагыг хангавал цэцэрлэг, сургуулийг хичээлийн жил эхлэхээс өмнө ашиглалтад оруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд 950 орчим цэцэрлэгийн насны хүүхэд байгаагаас одоогийн цэцэрлэг нь 200 хүүхдийн хүчин чадалтай боловч 400 орчим хүүхэд хамруулж байна. Шинээр 240 ортой цэцэрлэг барьж байгаа ч дахин 300 гаруй хүүхдийг хүлээн авах шаардлага үүсээд байна” хэмээн онцоллоо.

Түрээсийн хэлцэл зарласан долоон байршил нь дараах байдалтай байна:

Цэцэрлэгийн зориулалттай барилгын байршлууд:

  • Баянгол дүүрэг, 5 дугаар хороо

  • Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо

  • Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо

  • Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо

  • Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо

  • Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо

Сургуулийн зориулалттай барилгын байршил:

  • Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо

Эдгээр байршилд хувийн хэвшлийн байгууллагуудын барьсан сургууль, цэцэрлэгийн зориулалттай барилгыг нийслэл түрээсийн үндсэн дээр төрийн өмчид шилжүүлж, цэцэрлэг, сургуулийн орон тоог нэмэгдүүлэх, шинээр хүүхэд авах боломжоор хангахаар зорьж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ...
Top