x

Франц Гренландад Ерөнхий консулын газар нээхээр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг нутаг дэвсгэрийнхээ нэг хэсэг болгох сонирхлоо хэдэнтээ илэрхийлсэн энэ үед Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Арктикийн бүс нутагт байр сууриа бэхжүүлэх алхам болгон Гренландад Ерөнхий консулын газар байгуулахаар төлөвлөж буйгаа зарлалаа.

Э.Макрон энэ талаарх мэдэгдлээ Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен болон Гренландын Ерөнхий сайд Йенс-Фредерик Нильсен нартай уулзсаны дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийлсэн байна. “Бид та бүхний хажууд, ойр байхын тулд Гренландад Ерөнхий консулын газар байгуулахаар шийдвэрлэсэн” хэмээн тэр мэдэгджээ.

Францын төрийн тэргүүн Ням гарагт Арктикийн бүсийн аюулгүй байдал, геополитикийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх зорилгоор Гренландад айлчилсан бөгөөд энэ нь бүс нутгийн улс төр, аюулгүй байдлын асуудалд Франц илүү шууд оролцох болсны илрэл болж байна.

Түүнчлэн тэрээр саяхан Ницца хотод болсон Далайн асуудлаарх НҮБ-ын гуравдугаар бага хуралд оролцохдоо Гренландыг АНУ-ын мэдэлд авах оролдлогыг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм. Тэрээр мөн далайн гүний байгалийн нөөцийг эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс ашиглахыг хүчтэй эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн байна.

Францын энэ алхам нь Арктикийн бүс нутаг дахь геополитикийн өрсөлдөөн ширүүсэж буйг илтгэж байгаа бөгөөд Гренланд нь стратегийн байрлалтай, байгалийн баялгаар арвин чухал бүс нутгийн нэг хэмээн олон улс харж байна.

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 цаг 18 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top