x

Улаанбаатарын авто замын хашлагыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж байна

Улаанбаатар хотод авто замын шинэчлэлтэй зэрэгцэн авто замын хашлагыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил эрчимтэй өрнөж байна. Энэ нь зөвхөн үзэмж сайжруулахаас гадна засвар арчилгааны зардлыг бууруулж, удаан хугацаанд чанараа алдахгүй байх бодит зорилготой шийдэл юм.

Байгалийн чулуун хавтан нь 20-50 жилийн насжилттай бөгөөд цас, бороо, давс, химийн бодис зэрэгт элэгдэж, бутардаггүй, өнгө, хийцээ удаан хадгалдаг онцлогтой. Ийм төрлийн хашлагыг өмнө нь 2002 онд Бага тойрууд, 2007 онд Энхтайваны өргөн чөлөөнд ашиглаж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл хэлбэр хийцээ алдалгүй хэвээр байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Харин бусад байршилд ашигласан бетон хашлага богино настай, тогтмол эвдэрч, арчилгаа шаарддаг нь тодорхой болжээ. Тухайлбал, Дарь-Эх, Улиастай, Гачуурт чиглэлийн авто замууд дээр хийгдсэн бетон хашлагуудын зарим нь нэг жилийн дотор бутарч, зарим газраа бүр хашлагагүй болсон байна. Үүний шалтгаан нь бетон хольцын найрлага, суурилуулалтын технологийн алдаа, цаг уурын нөлөө зэрэгтэй холбоотой аж.

2024 онд нийт 62 байршилд авто зам шинэчлэхдээ байгалийн чулуун хашлага суурилуулсан нь анхны бодит үр дүнгээ өгч эхэлжээ. Хотын авто замын хашлага тасралтгүй сөхөгдөж, эвдэрч, нөхөж засах шаардлагатай асуудалд удаан хугацаанд бодит шийдэл болж байгаа гэдгийг Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон авто замын мэргэжилтнүүд онцолж байна.

Ирэх жилүүдэд байгалийн чулуун хавтанг авто замын хашлагад түлхүү ашигласнаар нийслэлийн авто замын засвар, арчилгааны зардал багасч, замын аюулгүй байдал, үзэмж сайжрах боломжтой гэж үзэж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар – Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ...
Top