x

Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг буулган дахин барилгажуулна

Нийслэлийн зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг үе шаттай буулган, оршин суугчдын амьдрах орчин, орон сууцны чанарыг сайжруулах зорилгоор дахин төлөвлөлтийн томоохон төслийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК нийт 15-20 байршилд дахин төлөвлөлт хийх сонгон шалгаруулалтыг зарлаж, анхны гурван компанид батламж гардуулжээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө нар батламжийг гардуулж, төслүүдийг албан ёсоор эхлүүлсэн байна. Тус компани энэ онд багтаан 3000-5000 яндан бүхий хуучин орон сууцуудыг буулгаж, орчин үеийн төлөвлөлт бүхий шинэ барилгуудыг барихаар төлөвлөжээ. Үүнтэй зэрэгцэн иргэдийн аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөл бүрдэхээс гадна дотоодын барилгын компаниудын оролцоог хангаж буй нь эдийн засгийн идэвхжилд эерэгээр нөлөөлөх хүлээлттэй байна.

Батламж гардан авсан компаниуд болон хэрэгжүүлэх төслүүд:

  • Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 6 дугаар орон сууцыг буулган шинээр барих төслийг “Хөх бүрдний эх” ХХК хэрэгжүүлнэ.

  • Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах СТ-4 орон сууцыг дахин барих төслийг “Гартаам агат” ХХК гүйцэтгэнэ.

  • Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах 22 дугаар орон сууцны барилгыг шинэчлэх төслийг “Хан хөгшин Стэйт” ХХК хариуцан хэрэгжүүлэхээр болжээ.

Эдгээр төслүүд хэрэгжсэнээр хуучин барилгуудын оронд газар хэмнэсэн, чанартай, олон нийтийн аюулгүй байдалд нийцсэн шинэ орон сууцны хорооллууд сүндэрлэх юм.

Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар – Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.57.95.112)
    За төмөртөмбөө маань ч буруу л юмнууд шалгаруулждээ. Эргээд гэзэг ороонодоо.
    2025 оны 06 сарын 17 | Хариулах
  • Haha (122.201.31.89)
    Karmaanii kompani ymuu
    2025 оны 06 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ...
Top