x

Алтай Таван Богд явах хилийн зурваст нэвтрэх зөвшөөрлийг "И Монгол"-оос аваарай

Зуны дэлгэр цаг ирж, байгальд аялагчдын тоо эрс нэмэгддэг энэ үед иргэд байгалийн үзэсгэлэнт газруудад саадгүй аялахын тулд тодорхой бүс нутгуудад нэвтрэх зөвшөөрөл зайлшгүй шаардагддаг.

 Тухайлбал, Баян-Өлгий аймагт байрлах байгалийн цогцолборт газар болох Алтай Таван Богд, Хотон, Хурган нуур, Шивээт хайрхан, Даян, Ёлт, Чихэртэй, Бага Түргэний хүрхрээ зэрэг бүс нутаг хилийн зурваст хамаардаг учир тусгай зөвшөөрөл авсан тохиолдолд л аялах боломжтой байдаг.

Өмнө нь иргэд энэ зөвшөөрлийг Баян-Өлгий аймаг дахь Хилийн 0165 дугаар анги дээр биечлэн очиж авдаг байсан бол одоо E-Mongolia цахим системээр дамжуулан хүсэлтээ илгээж, зөвшөөрлөө авах боломжтой боллоо.

E-Mongolia системээр дамжуулан уг зөвшөөрлийг цахимаар авах боломж бүрдсэн цагаас хойш нийт 601 иргэн амжилттай хүсэлтээ илгээн зөвшөөрлөө аваад байна. Энэ нь тус үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг харуулж буй тод жишээ юм.

Иргэд хэрхэн зөвшөөрлөө цахимаар авах вэ?

  1. Та www.e-mongolia.mn сайтад өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
  2. “Үйлчилгээнүүд” хэсгээс “Нийслэл, аймаг” цэсийг сонгоно.
  3. “Баян-Өлгий аймаг”-ийн үйлчилгээнүүдээс “Хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох” үйлчилгээг сонгоно.
  4. Гарч ирсэн маягтуудыг үнэн зөв бөглөж, хүсэлтээ илгээнэ.

Анхаарах зүйл: Уг зөвшөөрөл нь зөвхөн веб портал хувилбараар авах боломжтой бөгөөд мобайл аппликэйшнээр авах боломжгүй. Мөн хүсэлт гаргахдаа очих газар, зорчих хугацаа зэрэг мэдээллийг бичих шаардлагатай.

Аялахад амар, зөвшөөрөл авахад E-Mongolia таны аяллыг илүү хялбар болгоно

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top