x

АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын ByteDance компанийн эзэмшилд байдаг TikTok олон нийтийн сүлжээг тус улсад бүрмөсөн хаах эцсийн хугацааг дахин 90 хоногоор сунгасан тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливитт мэдэгдлээ.

Энэ шийдвэр нь Трампын зүгээс TikTok-ийн эсрэг гурав дахь удаагийн хойшлуулалт бөгөөд тус аппликейшнийг АНУ-д үргэлжлүүлэн ажиллуулах эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.

Эргэн сануулахад, 2024 оны дөрөвдүгээр сард тухайн үеийн ерөнхийлөгч Жо Байден TikTok-ийг АНУ-д үргэлжлүүлэн ажиллуулахыг хүсвэл энэ оны нэгдүгээр сарын 19-ний дотор АНУ-д үйл ажиллагаагаа явуулах эрхийг хятад эзэмшлээс салгаж зарах хуульд гарын үсэг зурсан байдаг. Хэрвээ энэ нөхцөлийг биелүүлээгүй бол АНУ-д TikTok-ийг бүрмөсөн хориглох байсан юм.

ByteDance тус хугацаанд ямар нэгэн худалдан авагчтай албан ёсны хэлэлцээр хийхээс өмнө нэгдүгээр сарын 18-нд АНУ дахь үйл ажиллагаагаа зогсоож буйгаа зарласан ч 19-ний орой TikTok дахин ажиллаж эхэлжээ. Үүний дараа Ерөнхийлөгчийн суудалд эргэн ирсэн Дональд Трамп энэ оны дөрөвдүгээр сарын 5 хүртэл, дараа нь дахин 75 хоногоор сунгаж, зургаадугаар сарын 18 хүртэл үргэлжлүүлэн ажиллах боломжийг олгосон байна.

TikTok-ийг АНУ-д худалдан авч, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх боломжтой дараах нэр бүхий дөрвөн этгээд тодроод байна:

  • Илон Маск

  • Oracle компанийн үүсгэн байгуулагч Ларри Эллисон

  • видеоблогчин MrBeast (Жеймс Дональдсон)

  • Microsoft корпораци

Мөн нэгэн сонирхолтой санал болгосон этгээд нь Белорусийн иргэн Денис Ярацийн үүсгэн байгуулсан хиймэл оюун ухааны стартап болох Perplexity юм. Тус компани ByteDance-тэй нэгдэн ажиллахыг санал болгосон тухай мэдээлэл гарсан байна.

TikTok-ийн хувь заяа одоогоор бүрэн тодорхойгүй хэвээр байгаа ч АНУ-ын эрх баригчдын хувьд хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдал, гадны хяналттай байж болзошгүй байдал нь гол шалтгаан хэвээр байгааг онцолж байна.

Эх сурвалж: OfficeLife.media, White House Press.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 цаг 19 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top