x

БХБОСЯ: Бохир ус татан зайлуулах ажиллагааг хязгаарлах болсныг мэдэгдэв

Хот байгуулалт, барилга, орон сууцжилтын яамнаас дараах мэдэгдлийг хийсэн байна. 

Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай

Засгийн газрын 2021 оны 53 дугаар тогтоолоор “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г батлуулсан.

Төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас Ажлын хэсгийг байгуулан хэрэгжилтэд хяналт тавьж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хуралдаанаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах ажлыг тасралтгүй зохион байгуулан ажиллаж ирсэн.

Төлөвлөгөөний хэрэгжилт 2025 оны эхний хагас жилийн байдлаар 70%-тай байгаа ч Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэгдэж байгаа бохир усны бохирдлын үзүүлэлт байнга нэмэгдсээр байна.

Тухайлбал, 2022 оноос хойш төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж байгаа хаягдал усны дээжийг авч, шинжилгээ хийхэд бохирдлын хэмжээ нь MNS 6561:2024 стандартын шаардлагаас даруй 2-4 дахин өндөр байна. 

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа арьс, шир боловсруулах 15, ноос ноолуурын 19,  өлөн боловсруулах 5, мах, махан бүтээгдэхүүний 32, сүү, сүүн бүтээгдэхүүний 6, талх чихрийн 14, архи, ундааны 10 нийт 101 аж ахуйн нэгжээс 70 нь урьдчилан цэвэрлэх байгууламжгүй байгаа нь Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа шинэ Төв цэвэрлэх байгууламжийг технологийн дагуу ажиллахад ихээхэн хүндрэл учруулж байна.

ХББОСЯ-ны зүгээс Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д “Үйлдвэрийн хэрэглээнээс гарсан бохир усыг урьдчилан цэвэрлэх байгууламжаар зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэрлэсний дараа татан зайлуулах шугам сүлжээнд нийлүүлэх, технологийн хэрэглээндээ эргүүлэн ашиглана.” гэсэн заалтыг хэрэгжүүлэн ажиллах чиглэлийг 2021 оноос хойш хэд хэдэн удаа үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн ч үйлдвэрүүд өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ авч ажиллаж чадсангүй.

Бид Монголын Мянганы сорилтын сан, Японы Олон Улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай хамтран үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгуулахын зэрэгцээ Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн болон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилттэй газар дээр нь танилцуулсан.

Улаанбаатар хотод шинээр ашиглалтад оруулах төв цэвэрлэх байгууламжид хүлээн авч байгаа бохир усны бохирдолын хэмжээ нь стандартын шаардлага хангахгүй бол АНУ-ын МСК-ын 350 сая.ам.долларын буцалтгүй тусламжийн Ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр”-ийн барилга 2025 онд ашиглалтад орж, дулааны станцуудад нийлүүлж чадахгүйд хүрлээ.

Иймээс дээрх бүтээн байгуулалтын томоохон төсөл, арга хэмжээг үр дүнтэй амжилттай хэрэгжүүлэхийн тулд манай яамнаас Ажлын хэсгийг байгуулан Улаанбаатар хотод шинээр барьж байгаа төв цэвэрлэх байгууламжийн барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах ажлыг эхлүүлэхийн зэрэгцээ Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн ажлын уялдаа холбоог ханган шуурхай арга хэмжээг авч мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа ч үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дээрх мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, үйлдвэр аж ахуйн нэгж бүр бохир усыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох ажлыг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байна.  

Үйлдвэрийн хаягдал ус нь MNS 6561:2024 стандартын шаардлагад нийцээгүй тохиолдолд “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д “хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд аюултай нөхцөл байдал үүссэн”, 16.2.6-д “энэ хуулийн 18.1-д заасны дагуу тогтоосон бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээг хангаагүй бохир ус нийлүүлсэн” байх гэж тус тус заасны дагуу цэвэр усны хэрэглээ болон хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулах болсныг үүгээр мэдэгдье.

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top