x

Хан-Уул дүүрэгт гэрэлтүүлгийн байгууламжийн хяналт шалгалт хийв

Нийслэл Улаанбаатар хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор нийтийн эзэмшлийн зам талбайн засвар, шинэчлэлийн ажлууд эрчимжиж байна. Энэ хүрээнд өнгөрсөн тавдугаар сард нийслэлийн Хяналт шалгалтын газраас төвийн зургаан дүүрэгт гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхэлдэг арван найман аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн.

Тухайн ажлын үргэлжлэл болгож, өчигдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гандигийн гудамж дагуух гэрэлтүүлгийн байгууламжийн гүйцэтгэлийн биелэлтийг газар дээр нь шалгажээ. Шалгалтаар гэрэлтүүлгийн шонг тэгшлэх, өнгө үзэмжийг сайжруулах, ил гарсан цахилгааны утас, кабель зэрэг аюултай зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээ авсан байна.

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн дарга Б.Найрамдал хэлэхдээ, “Хотын өнгө үзэмжийг сайжруулж, иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг хангах үүднээс нийслэлийн есөн дүүрэгт зөрчил арилгах ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Үүний хүрээнд өнөөдрийн байдлаар 221 шонг тэгшилж, 670 шонг дахин будсан. Мөн 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг шинэчилж, засварласан” хэмээв.

Түүнчлэн гэрэлтүүлгийн шон дээр байрлаж буй шилэн кабелийг стандартын дагуу байрлуулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр цаашид хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Нийслэлийн Хяналт шалгалтын газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ...
Top