x

Автотээврийн салбарын 100 жилийн ойд зориулсан улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна

Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан “Автотээвэрчдийн улсын III зөвлөгөөн”-ийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. Зөвлөгөөнд улс орон даяарх 21 аймгаас 1000 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж оролцож байгаа бөгөөд зөвхөн өнгөрсөн түүхэн амжилтыг биш, харин ирээдүйн зорилго, хөгжлийн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж буй нь онцлог юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан зөвлөгөөний үеэр хэлэхдээ, Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990-ээд оноос хойш автотээврийн байгууллагуудын бүтэц өөрчлөгдөж, тээврийн хэрэгсэл, авто замын сүлжээний тоо хэмжээ эрс өссөн гэдгийг онцлов. Тэрбээр, "Манай улс 10 гаруй олон улсын гэрээ, конвенцид нэгдэж, 17 улстай автотээврийн тухай хэлэлцээр байгуулан, үндэсний тээврийн сүлжээг Азийг Европтой холбосон олон улсын тээврийн замд нэгтгэж чадсан" хэмээн мэдэгдэв.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын ачаа тээврийн 65 хувь, зорчигч тээврийн 98 хувийг автотээврийн салбар гүйцэтгэж байгаа бөгөөд энэ нь материаллаг үйлдвэрлэлийн дөрөв дэх том салбар болсныг салбарынхан онцолж байна.

Зөвлөгөөний хүрээнд салбарынхны ажиллах орчныг сайжруулах, чадавхжуулах, боловсрол, сургалт, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зэрэг бодит асуудлыг хэлэлцэж, үнэтэй санаа, зөвлөмжийг дэвшүүлэх юм. Мөн дараагийн 100 жилийн хөгжлийн хөтөлбөр, шинэчлэлийн гол цөм юу байх талаар өргөн хүрээнд санал солилцож байна.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ...
Top