x

“Даншиг наадам–Хүрээ цам 2025” үзэсгэлэн, худалдаанд оролцох мандат олголоо

Монголын шашин, соёлын өвийг сурталчлан таниулах зорилготой “Даншиг наадам–Хүрээ цам 2025” наадмын хүрээнд зохион байгуулагдах үзэсгэлэн, худалдаанд оролцох үндэсний үйлдвэрлэгчдийн мандат өнөөдөр албан ёсоор олгогдлоо.

Энэ үеэр Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын Ерөнхий менежер М.Сувд-Эрдэнэ дараах онцлог зөвлөмжийг өгч, үйлдвэрлэгчдийн анхаарах асуудлуудыг онцлон тэмдэглэв. Тэрээр хэлэхдээ:

“Үзэсгэлэн, худалдаанд оролцох аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүний өнгө үзэмж, чанар, өрөлт, барааны нөөц зэргийг хангаж ажиллах ёстой. Энэхүү худалдаа нь иргэд, аялагчдад замбараагүй мэдрэмж төрүүлэх биш, соёл, түүх, үндэсний ур ухааныг харуулах цэгцтэй, өндөр зохион байгуулалттай байх ёстой” хэмээн онцолсон юм.

Мандат олгох явц дараах байдлаар явагджээ:

  • Дүүрэг бүрт аж ахуйн нэгжүүдийг бүртгэж, өргөдөл, барааны танилцуулга хүлээн авсан

  • Үүний үндсэн дээр нийслэл болон дүүргийн албаныхан хамтран хуралдаж, сонгон шалгаруулалт хийсэн

  • Шалгарсан аж ахуйн нэгжүүдэд наадамд оролцох албан ёсны эрхийн мандатыг дүүрэг тус бүрээр гардуулсан

“Даншиг–Хүрээ цам” наадам нь зөвхөн дотоодын иргэд төдийгүй гадаадын жуулчдад Монголын уламжлалт шашин, гар урлал, соёлын өвийг танин мэдүүлэх томоохон арга хэмжээ болдгоороо онцлог. Иймд оролцогч үйлдвэрлэгчид гадаадын аялагчдын анхаарлыг татахуйц чанар, дизайн, уран урлалын түвшинд анхаарч ажиллах шаардлагатай байгааг албаныхан дахин дахин сануулсан юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЖДҮҮД төв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ...
Top