x

Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогсдын дийлэнх нь залуус байна

Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах” гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн судалгааг танилцууллаа. 2025 оны эхний таван сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт нийт 208 хүн холбогдон, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан байна.

Эдгээр хүмүүсийн 79.8 хувь нь 18-35 насныхан байгааг анхаарах хэрэгтэй. Мөн 75.9 хувь нь эрэгтэйчүүд байгаа нь энэ төрлийн гэмт хэрэгт хамгийн өртөмтгий бүлэг бол залуу эрчүүд гэдгийг харуулж байна. Анхан шатны шүүхээс 76 шүүгдэгчид хорих ял оноосон бол 31 шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулжээ. Энэ нь мансууруулах бодистой холбоотой гэмт хэргүүдийн хор уршгийг зөөлөн хандаж болохгүйг илтгэнэ.

Хуулийн хүрээнд авч үзвэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд мансууруулах бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгөх, авах үйлдлийг 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял оноохоор заасан байдаг. Харин худалдаалах зорилгоор ийм бодисыг олж авах, хадгалах, тээвэрлэх, борлуулах зэрэг үйлдэл илэрсэн тохиолдолд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ялтай. Эл гэмт хэргийг байнга үйлдсэн, улсын хилээр нэвтрүүлсэн бол 5-12 жил, зохион байгуулалттай гэмт бүлгээр үйлдсэн бол 12-20 жил, зарим тохиолдолд бүх насаар нь хорих хүртэл шийтгэл оноодог.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсний дараа хүний сэтгэцэд гаж өөрчлөлт илэрдэг бөгөөд сэтгэл санааны тэнцвэргүй байдал, хий зүйл харах, хэт сэрэмж алдах, үсрэх, амиа хорлох зэрэг эрсдэлтэй үйлдэл гаргах магадлал нэмэгддэг. Энэ нь зөвхөн хэрэглэгчийн амь нас, эрүүл мэндэд төдийгүй гэр бүл, найз нөхөд, олон нийт, цаашлаад нийгмийн аюулгүй байдал, Монгол хүний генетикийн санд хүртэл сөрөг үр дагавар дагуулдаг.

Тиймээс иргэд энэ төрлийн гэмт хэргийн талаар мэдээлэлтэй болбол цагдаагийн байгууллагад хандаж, өөрийгөө болон бусдыг хамгаалах үүрэгтэй юм. Мансууруулах бодисоос ангид, эрүүл мэнд, амьдралаа хамгаалсан нийгмийг хамтдаа бүтээхийн төлөө иргэн бүрийн оролцоо чухал байна.

Эх сурвалж: Нийслэлийн Прокурорын газар

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ...
Top