x

Зээлийн хүүг бууруулах тогтоолын төслийг дахин хэлэлцүүлэхээр буцаав

Улсын Их Хурлын 2025 оны долдугаар сарын гурваны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд танилцуулж, тогтоолын төслийн хүрээнд зээлийн хүүг бууруулахтай холбоотой арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх талаар байнгын хорооны байр суурийг мэдээлэв.

Байнгын хороо 2025 оны зургаадугаар сарын гучинд хуралдаж, хянан шалгах ажлын хэсгийн санал, дүгнэлтийн дагуу тогтоолын төслийг боловсруулах асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдааны явцад УИХ-ын гишүүд Ирээдүйн өв сангийн хөрөнгийг ямар нөхцөлөөр банкинд хадгалж байгаа талаар, түүний өгөөжийг хүүхдийн хөгжил рүү чиглүүлэх боломж, мөн зээлийн хүүг батлах аргачлал, иргэдийн хадгаламжийн дундаж хугацаа, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардуудад олгож буй зээлийн нөхцөл, ахмадын тэтгэврийн зээл, зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах бүтэц байгуулах тухай зэрэг олон асуудлаар асуулт тавьж, тодруулга авсан байна.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Баатархүү зээлийн хүүг механикаар тогтоох тогтоолын арга барилын талаар шүүмжилж, бодлогын хүү, инфляцын тэнцвэрт байдал, банкны төрөлжилт, санхүүгийн салбарын засаглал, ил тод байдлыг сайжруулах шаардлагыг хөндсөн. Түүнчлэн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн банкны төрөлжилт сул, хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулах эрх зүйн орчин бүрдсэн ч одоогоор хүсэлт гараагүй талаар тайлбарлав. Тэрбээр арилжааны банкуудын хувьцааны хязгаарлалтад гадны хөрөнгө оруулагчид шүүмжлэлтэй хандаж байгааг онцлоод, хуульд өөрчлөлт оруулах шаардлага буйг дурдсан.

Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өр, орлогын харьцааг богино хугацаанд дахин дахин өөрчлөх нь зохисгүй гэж үзэж, мөн банкны салбарын богино хугацааны өндөр хүүтэй зээл давамгайлж, урт хугацааны хөрөнгө оруулалтын зээлд анхаарал хандуулахгүй байгааг шүүмжилсэн. Бодлогын хүүг бизнес эрхлэгчдэд ээлтэй, хэрэглээний зээлийн ачааллаас иргэдийг чөлөөлөх чиглэлд чиглүүлэх шаардлагатайг тэмдэглэжээ. Ийнхүү уг тогтоолын төслийг хуулийн зөрчлийн талаарх шүүмжлэлийн үндсэн дээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Эдийн засгийн байнгын хороонд буцаасан байна.

Эх сурвалж: Монгол Улсын Их Хурал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top