x

“Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар өнөөдөр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.

Тус тогтоолын төсөл нь хоёр заалттай бөгөөд нэгдүгээр заалтад Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд “Нэгдүгээр тойрог зам” төслийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх зорилгоор 260.3 сая ам.долларын хэмжээтэй зээллэгийн үндсэн болон хүүгийн төлбөрийн 85 хувь хүртэлх хэмжээнд “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-т 2025 оны төсвийн жилд багтаан Засгийн газрын өрийн баталгаа гаргахад зөвшөөрөл олгох асуудлыг, хоёрдугаар заалтад тогтоолыг дагаж мөрдөх хугацааг зохицуулахаар тусгажээ.

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал огцом нэмэгдэж, сүүлийн 10 жилд нийслэл дэх бүртгэлтэй автомашины тоо 80 хувиар өсчээ. Нийслэлд өдөр тутам 580-680 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа нь одоо байгаа замуудын хүчин чадлаас хоёр дахин их ачаалалтай байна.

Иймд тойрог замын шинэ сүлжээ байгуулж, хотын төвийг тойруулан тээврийн урсгалыг дамжуулах нь түгжрэлийг бууруулах гол шийдэл болж байгааг албаныхан онцолж байна.

Тухайлбал, хотод бүрэн гүйцэд тойрсон хурдны зам байхгүй, гол чиглэлүүдийн зам уулзварууд хотын төвд огтлолцож байгаа нь ачааллыг төвлөрүүлэхэд хүргэдэг. Харин шинэ тойрог хурдны зам барьснаар авто урсгал хотын зах хэсгээр шууд холбогдож, төвийн дүүргүүдийн хөдөлгөөний ачаалал мэдэгдэхүйц буурах нөхцөл бүрдэнэ гэж тооцоолж байна. Судалгаагаар замын сүлжээг өргөтгөн, шинэ замуудыг нэвтрүүлснээр гол гудамжуудын түгжрэл дунджаар 20 хувиар буурах боломжтой аж.

Шинэ тойрог авто зам нь зөвхөн хот доторх хөдөлгөөнийг зохицуулаад зогсохгүй нийслэл орчмын бүс нутгийн хөгжил, авто замын сүлжээг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой. Тус зам нь Улаанбаатар хот руу чиглэсэн улс, орон нутгийн гол замуудыг захад нь холбох тул хотоос хотоор дайран өнгөрдөг урсгалыг сааруулж, орон нутгийн тээвэр хотын гудамжаар дамжин түгжрэл үүсгэдэг байдлыг зогсооно. Тухайлбал, нэгдүгээр тойрог замын трассыг төлөвлөхдөө баруун хойд зүгт Дархан-Уул аймаг руу гарах зам, зүүн урд зүгт Налайх, Чойр чиглэлийн зам, урд талд Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал руу чиглэсэн хурдны замтай тус тус холбохоор тусгасан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • tom henderson (62.93.167.248)
    I decided to try out the services of software Specialist, he helps people to recover lost funds. I can vouch for him because I have used him when I lost a considerable amount of money in a dubious online investment. To be honest, I was skeptical at first but to my surprise he was able to recover my lost funds within a few weeks and mind you im talking about a very large sum recovered . The guy was professional and efficient in his work and what I liked most about him is that he kept updating me on the process of recovering my lost funds. Till today all I do is appreciate his generosity and that is why I decided to give this information to the public of how good he renders his services.they render all type of hacking services Contact him on his mail on ETHICALHACKERS009 @ GMAIL . COM whatsapp +1 4 1 0 6 3 5 0 6 9 7
    2026 оны 03 сарын 22 | Хариулах
  • Larry Jemmy (149.102.244.53)
    WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT THE HACK ANGELS I understand the frustration and stress associated with lost funds through investment scams. They got me and did away with 2.4 million dollars. Luckily, I have some influences around who introduced me to a hacker called THE HACK ANGELS. As specialists in crypto recovery, the team of expert professionals is dedicated to helping individuals and businesses reclaim their lost money lost to investment scams. I couldn't believe my eyes when my 2.4 million dollars was recovered. I’m truly grateful for their service and I feel it is right that I put this out here for anyone who might require their services. You can contact them directly at Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 I know this might be irrelevant to most of you but if you've ever lost your cryptocurrency to these online scammers on the internet and you need help retrieving it. THE HACK ANGELS is the best cryptocurrency recovery expert. If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 07 сарын 12 | Хариулах
  • Crystal_M.G (84.239.7.3)
    I was a victim of tradex4 Company's elaborate fraud, losing a staggering $90,000. But (hack4net8@gmail .com) helped me recover my funds, providing expert guidance and support. Their team was compassionate, knowledgeable, and efficient, making a difficult process much easy
    2025 оны 07 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top