x

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудлыг хамгааллын бодлоготой адил түвшинд авч үзэхийг салбарынхан хүслээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, ТНБД Л.Мөнхзул нар Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хариуцдаг ХГБХХЕГ-т ажиллаж, салбарын нөхцөл байдал, цаашдын зорилтуудын талаар мэдээлэл сонслоо. Уулзалтын үеэр Засгийн газрын бодлого хэрхэн хэрэгжиж буй болон хяналт үнэлгээний талаар хэрэгжүүлэгч агентлаг тайлангаа танилцуулсан юм.

ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан ярихдаа, "Хүний хөгжлийн суурь болох хүүхэд, гэр бүлийн хөгжлийн бодлогыг зөвхөн хамгааллын биш, хөгжлийн чиглэлд онцгойлон авч үзэх шаардлагатай. Соён гэгээрэл, дэмжлэг бүхий орчин бүрдсэн цагт залуусын төлөвшил, гэр бүлийн тогтвортой байдал нэмэгдэж, хүчирхийллийн суурь шалтгаанууд буурах болно" хэмээн онцоллоо.

Салбарын ажилтнуудын зүгээс сүүлийн үед хийгдэж буй орон тооны цомхотгол нь тус салбарт ч мөн адил хэрэгжихээр байгааг онцлон анхааруулж, энэ нь аль хэдийн ачаалал өндөртэй ажиллаж буй ажилтнуудад дарамт үүсгэж байгааг илэрхийлжээ. Тухайлбал, ХГБХХЕГ-ын харьяа 108 тусгай дугаар тасралтгүй дуудлагатай, өндөр ачаалалтай ажилладаг ч хүний нөөц хангалтгүй байгааг хэлэв.

ГБХНХ-ийн сайд Т.Аубакир уулзалтын үеэр хүүхэд, гэр бүлийн салбарын орон тоог цомхотгохгүй байх, автомашины хангалтыг сайжруулах, шаардлагатай засвар тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: ГБХНХЯ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи...
Top