x

2024-2025 оны хичээлийн жилд 3324 багшийн сул орон тоо байна

Боловсролын Ерөнхий Газраас жил бүрийн долоодугаар сард багшийн сул орон тоог БДБ-19 маягтаар нэгтгэн гаргадаг уламжлалын дагуу, 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд нийт 3324 багшийн сул орон тоо бүртгэгдээд байна. Үүнээс 1590 нь зөвхөн нийслэлд үүссэн байгаа бол цэцэрлэгийн салбарт нийт 1147 орон тоо, үүний 685 нь нийслэлд, 202 нь бүлгийн багшийн орон тоо байгаа юм.

Харин энэ жил багш мэргэжлээр бакалаврын зэрэгтэй 2877 төгсөгч, мөн багшлах эрхийн сургалтанд хамрагдсан 163 хүн хөдөлмөрийн зах зээлд орж ирж байна. Сул орон тооны тоо төгсөгчдийн тооноос илүү гарч буй нь боловсролын салбарт багшийн нөөцийн архаг дутагдал үүссэнийг харуулж байна.

Сул орон тоо хамгийн өндөртэй мэргэжлүүд:

  • Бага ангийн багш: 735

  • Сургуулийн өмнөх боловсрол: 426

  • Монгол хэл, уран зохиол: 192

  • Математик: 135

  • Гадаад хэл: 143

Сул орон тоог нөхөх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

  • Шинэ төгсөгчдөд ажлын байрны мэдээллийг нээлттэй хүргэх

  • Орон нутагт ажиллах нөхцөлийг сайжруулах

  • Багшлах эрхийн сургалтаар шинэ боловсон хүчнийг бэлтгэх

  • Салбараа орхисон багш мэргэжилтэй иргэдийг гэрээт болон цагийн багшаар ажиллуулах

  • III, IV курсийн оюутнуудыг цалинтай дадлагаар ажиллуулах

  • Тэтгэвэрт гарсан багш нарыг хүсэлтийнх нь дагуу түр ажиллуулах

  • Сургуулийн удирдах ажилтныг мэргэжлийн чиглэлээр хичээл заалгах

Эдгээр арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлснээр боловсролын байгууллагын хүний нөөцийн хомсдлыг бууруулж, сургалтын чанарыг тогтвортой хадгалах зорилготой гэж Боловсролын Ерөнхий Газраас мэдээллээ.

Эх сурвалж: Боловсролын Ерөнхий Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи...
Top