x

Засгийн газар эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, эрүүл мэндийг дэмжихээр ажиллана

Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр уулзалтын эхэнд 100 жилийн түүхт Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын намтар түүхийг үл таслан, өнөөдрийг хүртэл авч яваад талархал илэрхийлэв. Тэрбээр, манай улсын хүн амын 51 хувь буюу 1.8 сая нь эмэгтэйчүүд байна. Эдгээр охид, эмэгтэйчүүд болон гэр бүлийн эрх ашгийг хамгаалж, нийгмийн өмнө хариуцлага хүлээж яваа Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Мөн тэрбээр, Засгийн газар байгуулагдсаны дараахан Хүчирхийлэлтэй тэмцэх ажлын хэсгийг байгуулсан. Учир нь сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл газар авч, нийгмийг түгшээж байна.  “Нэг ч хүн хохирох ёсгүй” гэсэн уриа бүхий кампанит ажил эхлүүлэн Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулан хамтран ажиллаж эхлээд байна. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос гаргасан “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”-ийг хамтран тэмдэглэх саналыг хүлээн авч, хамтран ажиллах болно гэв.

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл тус холбооноос хэрэгжүүлсэн ажлаа танилцуулав. Тухайлбал, “Хавдаргүй монгол эмэгтэй” зорилтот төслийг Говь-Алтай, Дорноговь, Хөвсгөл, Дорнод аймгийн бүх суманд хэрэгжүүлж, давхацсан тоогоор 21,580 эмэгтэйг хөхний болон умайн хүзүүн хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамруулсан. Мөн 50 мянган иргэнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын болон охид, хөвгүүдэд бэлгийн боловсрол олгох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, соёлын арга хэмжээ зохион байгуулсан.

Өсвөр насныханд зориулсан “Нандин” төслийг хэрэгжүүлэн охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, дэлгэцийн донтолтоос өсвөр үеэ хамгаалахад чиглэсэн ажил гүйцэтгэсэн талаараа танилцуулсан юм. “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн хүрээнд энэ оны наймдугаар сарын 31-нээс эхлэн Завхан аймгийн бүх суманд эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо хийх, сургалт, мэдээлэл өгөх зэргээр ажиллахаар бэлтгэж байгаа ажээ.

Түүний дараа Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганцэцэг, Д.Бэлгүүн, тус холбооны дэд ерөнхийлөгч Б.Нандинцэцэг, Дорноговь аймгийн салбарын тэргүүн Б.Сэмжидтуяа, Дорнод аймгийн салбарын тэргүүн Ш.Ганганмөрөн, Орхон аймгийн салбарын тэргүүн Ц.Ариунаа, нийслэлийн Налайх дүүргийн салбарын тэргүүн Ж.Цэнгэл, Хан-Уул дүүргийн салбарын тэргүүн Л.Отгонцэцэг, Увс аймгийн салбарын тэргүүн Б.Эрдэнэсүрэн нар санал бодлоо илэрхийллээ. Тэд бизнесийн орчныг сайжруулж, жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, гэр бүлийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах, хувийн өмчийн цэцэрлэгийн хувьсах зардлыг хот, хөдөөд ялгаатай олгодог байдлыг  арилгах, нэн ялангуяа малчин эмэгтэйчүүдийн өмчтэй байх эрхийг хангах зэрэг сэдвийг хөндөв.

“Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн хүрээг өргөжүүлэн мэргэжлийн эмч нарын баг ажиллуулах, төрөхийн өмнө болон төрсний дараах эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сургах “Дэм” төслийг цахимаар хэрэгжүүлэх, нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах талаар хамтран ажиллах зэрэг хүсэлтийг нь Ерөнхий сайд хүлээн авч, тодорхой санал боловсруулан ирүүлэхийг хүсэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top