x

Он гарсаар хүүхдийн амь нас хохироосон таван хэрэг бүртгэгджээ

Энэ онд хүүхдийн амь насыг санаатайгаар хохироосон таван хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна. Өмнө нь бүлэглэн танхайрах, бусдын биеийг гэмтээх зэрэг хэрэг түгээмэл байсан бол сүүлийн үед амь нас хохироосон гэмт хэргийн тоо нэмэгдэж байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байна.

Тухайлбал, 2024 оны зургадугаар сарын 21-нд 16 настай охины амь насыг хохироосон хэрэг гарсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Хэргийг мөрдөн шалгах явцад уг этгээд өөр нэг эмэгтэйн амийг хохироосон нь тогтоогдсон ч шүүх ажиллагаа удааширсан талаар иргэдээс шүүмжлэл гарчээ. Прокурорын байгууллагаас мэдээлснээр уг хэргийг 2025 оны нэгдүгээр сард шүүхээр хэлэлцсэн ч нэмэлт ажиллагаа хийхээр буцаасан байна.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, улсын хэмжээнд жилдээ дунджаар 3-5 хүүхдийн амь насыг хохироосон хэрэг бүртгэгддэг. Энэ онд гэхэд хоёрдугаар сард Төв аймагт 10 сартай хүүхдийн амь нас хохирсон бол есдүгээр сарын 9-нд нийслэлийн Баянзүрх дүүрэгт хоёр настай хүүхдийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарчээ.

Судалгаагаар ийм төрлийн гэмт хэргийн гол шалтгаан нь архидан согтуурах, эцэг эхийн үл хайхралтай холбоотой байна. Мөн нийгмийн сөрөг мэдээлэл, гэр бүлийн орчны зөрчил, залуусын хүмүүжил төлөвшлийн асуудал нөлөөлж буйг сэтгэл судлаачид онцолж байна.

Эрүүгийн хуулиар хүний амь насыг санаатайгаар хохироосон тохиолдолд 25 жил эсвэл бүх насаар хорих ял оноох зохицуулалт үйлчилж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top