x

Хэргийн байдлыг бодитоор тогтоож чадаагүй гэж үзээд хэргийг прокурорт буцаав

Сүүлийн хэд хоног олон нийтийг цочирдуулаад байгаа хоёр эмэгтэйн амь насыг хэрцгийгээр хохироосон гэмт хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өнгөрөв.

Хэргийг сануулахад, 2024 оны зургаадугаар сарын 21-ний өглөөний 05:00 цагийн орчимд иргэн Э.Г-ээс гэмт хэргийн талаарх цагдаагийн байгууллагад мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу холбогдох албаныхан хэргийн газарт үзлэг хийх явцад 16 настай, эмэгтэй Ч.Ш-ийн амь насыг хохироосон болон бусад нөхцөл байдал илэрч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Ц.Д нь 16 хүрээгүй Т.М гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон, Х.Э нь тэрхүү насанд хүрээгүй хохирогчийг зуучилсан зэрэг гэмт үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоосон. 

Ц.Д нь насанд хүрээгүй Ч.Ш-ийн амь насыг хохироосны дараа нь Э.Н, Э.Г нарыг заналхийлэн цогцсыг чемоданд хийлгэж дуу-дүрсний бичлэг хийж сүрдүүлсэн. Мөн Т.З-ыг хөнөөсний дараа эд зүйлийг устгаж гэмтээсэн, Т.З-гийн цахим хаягаар нь бусадтай харилцаж, мөнгө шилжүүлэн авчээ.

Эдгээр хэргийг мөрдөн шалгах явцад Ц.Д нь 16 хүрээгүй Т.М гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон, Х.Э нь тэрхүү насанд хүрээгүй хохирогчийг зуучилсан зэрэг гэмт үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоосон. 

Мөрдөх байгууллага:

  • Ц.Д-г хоёр хүнийг алах, бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх, хулгайлах, залилах, заналхийлэх, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт,
  • Х.Э-г бусдыг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт яллагдагчаар татах санал гаргаж, ирүүлснийг Нийслэлийн прокурорын газраас үндэслэлтэй гэж дүгнэн, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цагт явуулж, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.09.17-ны өдрийн шүүгчийн 5667 дугаартай захирамж

Шүүхийн процессын тойм: № 6, 2025.09.17

Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Яллагдагч Ц.Д нь 2024 оны 06 дугаар сард хоёр удаагийн үйлдлээр хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүнийг алсан, бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, кибер орчинд хууль бусаар халдсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, залилах, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргүүдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж,

Яллагдагч Х.Э-г 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон гэмт хэргийн хамжигчаар тус тус холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж,

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд хохирогч Ч.Ш-ын хууль ёсны төлөөлөгч Г.О, түүний өмгөөлөгч нарын “... заналхийлэх гэмт хэргийн хохирогчоор тогтоогдсон байгаа Э.Н, Э.Г нарыг хүнийг алах гэмт хэргийг хамтран үйлдсэн байж болзошгүй үндэслэлийг өмнөх шүүх хуралдаанд гаргасан, ...” ба шүүхээс уг хүсэлтийг хүлээн авч хэргийг прокурорт буцаасан боловч уг ажиллагааг бүрэн гүйцэд хийлгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хэргийг дахин шүүхэд ирүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагаа дутуу, бүрэн биш хийсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, түүнчлэн хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан буюу хохирогч Ч.Ш-н хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч Б.Солонгод хэргийн материал танилцуулаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй, гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн хэн хэрхэн хамтран оролцсон...Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал;/ хэргийн бодит байдлыг бодитойгоор тогтоож чадаагүй гэж шүүх үзлээ.

Тухайлбал, прокурорын шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоодог бөгөөд прокурорын хяналт доор мөрдөн шалгах байгууллага хуульд заасан журмын дагуу хийж гүйцэтгэх хуулийн зохицуулалтай буюу шүүх уг ажиллагааг бие даан явуулах эрх хэмжээ байхгүй тул хохирогч Ч.Ш-ын хууль ёсны төлөөлөгч Г.О, түүний өмгөөлөгч нарын хүсэлтийг бүхэлд нь хүлээн авч, дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэхээр хэргийг буцааж шийдвэрлэв.

Тоймыг бэлтгэсэн: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Булгантамир

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top