x

Булган аймагт хятаны бичгийн шинэ дурсгал илрүүллээ

Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн баг Булган аймгийн Дашинчлэн сумын Лах багийн Найдаг ууланд хятан бичгийн хадны шинэ бичээсийг 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдөр илрүүлжээ.

Тус хээрийн судалгаанд Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор Л.Эрдэнэболд, Отани Их сургуулийн профессор Мацүкава Такаши, Рюкокү Их сургуулийн профессор Мүраока Хитоши, Осака Олон улсын Их сургуулийн хүндэт профессор, Монголын ШУА-ийн гадаад гишүүн Мацүда Коичи нар оролцсон бөгөөд бичээсийн тайллыг Өвөр Монголын Их сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн зочин судлаач профессор Такэүчи Ясүнори гүйцэтгэсэн байна.

Тус бичээс нь газрын түвшнээс дээш 200 гаруй метр өндөр, Найдаг уулын энгэрт байрлах агуйн дотор бичигдсэн бөгөөд урьдчилсан судалгаагаар агуйн дотор долоон хэсэгт бичээс байгааг тогтоожээ. Профессор Мацүкава хятад гэмээр бичээсүүдийг нягталсан бөгөөд тэдгээр нь бүгд ханзаар бус, харин хятан бичгээр бичигдсэн байна. Иймд БНХАУ-ын Хөх хотод оршин суудаг Такэүчи профессорт бичээсийн гэрэл зургийг илгээн тайлал хийлгэхэд, “Бичээс нь ихэд бүдгэрсэн тул уншихад бэрх хэдий ч хятаны их бичгийн онцлог үсгүүдийг олонтаа таньж болно. Энэ нь ханз бичээс биш гэдэг нь илт” гэж мэдэгдэв. Цаашлаад онцгой зүйл болгон тэрбээр: “4 дүгээр бичээс нь хятан бага бичгээр бичигдсэн байх магадлалтай. Тэгвэл нэг газарт хятаны их бичиг болон бага бичгийг хамтад нь бичсэн тохиолдол урьд өмнө огт мэдэгдээгүй тул маш ховор “нээлт болох юм” хэмээн тэмдэглэв.

Энэ бичээсийг анх 2013 оны орчимд Л.Эрдэнэболд захирал археологийн хайгуул судалгааны үеэр анх олж үзсэн бөгөөд МУИС-ийн профессор Ц.Баттулга мөн уг бичээсийг олж үзсэн боловч ямар нэгэн байдлаар нийтлээгүй байна.

Бичээс илэрсэн Найдаг уул нь Булган аймгийн Рашаант сумын нутаг Элсэн тасархай ба Дашинчилэн сум хоёрыг холбосон, Хөгнө уулын зүүн бэлээр урсах Бадын голын дагуух эртний замын хажууд оршдог. Ойр орчимд хятаны үеийн тариалангийн суурингууд, хүрлийн үеийн булш оршуулгын дурсгал, руни бичгийн дурсгал, хадны зургийн дүрслэлүүд олон тоогоор тархсан төдийгүй хожмын Түдэв гүний хүрээ, Тариач отгийн жас хэмээх хоёр хийдийн туурь ойрхон байна. Найдаг уул нь бүхэлдээ том жижиг чулууны үйрмэгээр хучигдсан бөгөөд хэд хэдэн газарт эртний хадны зураг ажиглагдана. Бичээс бүхий агуйн дээд тал нь нээлттэй нэвт бөгөөд, нуранги чулууд хуримтлагдсан.

 Монгол Улсын нутгаас хятан их бичгийн хэд хэдэн бичээс илэрсэн бөгөөд түүн дундаас хамгийн сайн мэдэгдсэн нь Хэнтий аймгийн Рашаан хадны бэхэн бичээс болон Салбар хуулын сийлмэл бичээс, Эрдэнэ уулын бэхэн бичээс юм. Үүнээс гадна Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Донгойн ширээ дурсгалаас илэрсэн хятан бага бичгийн бэхэн бичээс, мөн тус сумын Адагийн голын хадны хятан их бичгийн бэхэн бичээс, түүнчлэн 2010 онд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд Монгол-Япон хамтарсан “Бичээс” төслийн багийнхны илрүүлсэн “Бүлээний Овооны хятан их бичгийн хөшөө бичээс” зэрэг бий. Харин Туулын ай савд Чинтолгой балгас, Харбухын балгас Улаан хэрэм, Хэрмэн дэнж балгас зэрэг хятаны үеийн цэргийн олон хот балгасын үлдэгдэл байдаг боловч 1979 онд Х.Пэрлээгийн олсон дээврийн ваар болон тоосгон дээрх хятан бичиг гэмээр дүрс тэмдэгийг үл тооцовол, хятаны бичгийн нэг ч эх сурвалж илрээгүй байв. Энэ утгаараа Найдаг уулын хятан бичээс шинээр илэрсэн нь чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна. Ялангуяа хятан их бичиг болон бага бичгийг хамтад нь бичсэн байгаа нь урьд өмнө гарч байгаагүй анхны тохиолдол юм хэмээн ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Ferit Hanim (87.249.139.186)
    My name is Ferit, a single mother from Ankara, Turkey. Life was tough, raising my two kids alone, working long hours. I saved every lira, hoping for a better future. Then, I heard about crypto trading, Bitcoin, big profits, a way out. A website that promised high returns, looked so real. I invested 150,000 liras, my life savings. At first, my account showed gains. I was excited. But when I tried to withdraw, nothing. The site went dark. No replies. My money was gone. I felt broken, betrayed. How would I feed my children? Desperate, I searched online for help. On a crypto forum, I found stories about Alpha Spy Nest, a team recovering lost funds. I was skeptical but had no choice. I emailed them, sharing everything, transaction IDs, the fake platform’s details. They replied fast, professional, asking for more info. I sent screenshots, wallet addresses, everything I had. Alpha Spy Nest got to work. They explained they’d use blockchain tools to trace my money. I didn’t understand it all, but they were patient, updating me often. They found my liras converted to Bitcoin, moved through secret wallets by scammers. It was a maze, but they followed the trail. They worked with experts, even law enforcement, to track the funds to an exchange. I couldn’t believe their skill. Weeks later, a message: Check your wallet. My hands shook. There it was 135,000 liras back. Not all, but most. I cried, hugging my kids. Alpha Spy Nest didn’t just return my money; they gave me hope. They taught me to check platforms, use secure wallets, and avoid scams. I’m careful now, but I’ll never forget how they fought for me. In Ankara, where scams are rising, they were my heroes. If found in the same situation, i'd advise you reach out to them via: email: alphaspynest@mail.com, website: www.alphaspynest.org, whatsapp: ‪+15132924878‬, telegram: https://t.me/Alphaspynest
    2025 оны 09 сарын 26 | Хариулах
  • Grace Bernard (84.239.33.148)
    HOW TO RECOVER LOST BITCOIN / REVENANT CYBER HACKER It’s quite unfortunate that too many people have fallen victim to the vast array of online frauds, resulting in large losses, some accountable to life – changing consequences. I have been a victim of fraud of about $95,000.00 by two binary platform films, Into invest binary option and I was totally devastated and confused. But thank God for my neighbor who introduced me to a legit and certified binary recovery expert company ( REVENANT CYBER HACKER ) that helped me recover all my lost funds, If you have found your self in the middle of online losing streak, though the emotions that inevitably accompany those losses can be devastating to your confidence. Do not worry. Kindly contact REVENANT CYBER HACKER for guidelines on how you can withdraw your funds from your PLATFROM VIA Email : revenantcyberhacker ( @ ) gmail (. ) com Telegram: revenantcyberhacker WhatsApp: + 1 (208) 425-8584 WhatsApp: + 1 (913) 820-0739 Website:http://www.revenantcyberhacker.com
    2025 оны 09 сарын 26 | Хариулах
  • Marian Lucas (149.88.98.130)
    HIRE THE TOP CRYPTO & BITCOIN RECOVERY EXPERTS THE HACK ANGELS I have always thought it would be impossible to recover stolen cryptocurrency funds until I came across a hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. Thanks to their expertise and dedication. If you’ve lost Bitcoin due to a wrong transaction, hacking, or forgotten private keys, THE HACK ANGELS RECOVERY EXPERT is here to help. If they could recover my $820,000 there’s hope for you too. I highly endorse their services to anyone looking to have their funds traced and recovered. You can get in touch with them through their Contact WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 09 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top