x

2026 онд Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулагдаж, 49 шүүгч томилогдоно

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар хөрөнгө оруулалтын зардлын эрэмбийн талаарх асуултад хариулахдаа “Ирэх жилийн төсөвт он дамнасан есөн барилгыг үргэлжлүүлэх хөрөнгө оруулалтад 13.7 тэрбум төгрөг, шинээр эхлэх 12 төсөлд 27.7 тэрбум төгрөг, их засварт 2.5 тэрбум төгрөг төлөвлөсөн. Он дамнан шилжиж буй барилгуудыг дуусгах бодлого баримталж байна. Шинээр хэрэгжих төслүүд нэн тэргүүнд Сангийн яамнаас тавьж буй шаардлагыг хангасан эсэх, орон нутгаас ирүүлсэн саналыг үндэслэхийн сацуу байгууллагаас нь эрэмбэлэн ирүүлсэн үндэслэл, шаардлагатай яам танилцсан” гэлээ.

ХЭҮК-ын төсөв төсөлд өнгөрсөн оныхоос буурч төлөвлөгдөж байгаагийн үр дагаврын талаар тус комиссын дарга Д.Сүнжид энэ үеэр хариулт өгөв. Тус комиссын урсгал зардлын төсөв 12.1 тэрбум төгрөгөөр батлагдсан бол 2026 оны төсвийн төсөлд үүнээс 2.6 тэрбум төгрөгөөр буурч тусгагдсан байгаа аж. Үүний улмаас судалгаа, дүн шинжилгээ хийлгэх, бусдаар гүйцэтгүүлэх ажил, сургалт нөлөөллийн ажлыг гүйцэтгэх төсөвгүй болж байгаа гэдэг тайлбарыг өгөв. Түүнчлэн томилолтын зардал буурах, эд хогшил, байрны түрээсийн зардалд өр үүсэх тооцооллыг мөн тайлбарласан. Хүний эрхийн Үндэсний Комисс нь долоон хуулиар, 20 төрлийн чиг үүрэг хүлээсэн байдгаас дээрх хэмжээгээр урсгал зардлыг бууруулах тохиолдолд дээрх гурван төрлийн чиг үүргийн гүйцэтгэлд доголдол үүснэ гэлээ.

Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийг 2026 онд байгуулахтай холбоотой төсвийг хэрхэн тусгасан талаарх гишүүдийн асуултад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг хариулахдаа “Гэр бүлийн шүүхэд бол нийт 49 шүүгч, 138 захиргааны ажилтан ажиллана. Хууль ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжих тул бид холбогдох бэлтгэлийг хангаж байна. Тус шүүхийг батлагдсан төсвийн хүрээнд орон тоо, цалинг тусгаад ажиллаж байна” гэлээ.

Ийнхүү дээрх хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top