x

АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аль Гор Монголд сургалт зохион байгуулж байна

Нобелийн Энх тайвны шагналт, АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аль Гор Монголд ирж, "Climate Reality Leadership Corps" манлайллын сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү сургалт уур амьсгалын өөрчлөлт болон шийдлүүдийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдлэг олж авах, мөн уур амьсгалын асуудлаар олон нийттэй харилцах, нөлөөлөл үзүүлэх ур чадвараа хөгжүүлэхэд чухал боломж олгох юм.

Эхний өдрийн сургалтаар тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн бодит байдлыг баримт, шинжлэх ухаанд тулгуурлан шийдэлд чиглэсэн дэлхийн туршлагыг танилцууллаа. Тэрбээр, “Монгол Улсад уур амьсгалын бодит хямрал илэрхий мэдрэгдэж байна. Монгол Улс олон жилийн туршид малтмал түлшний нөөцдөө тулгуурлан хөгжиж ирсэн боловч нүүрсийг түлшинд ашиглах нь агаарын хорт бохирдол үүсгэж, цаг уурын эрс тэс үзэгдлийг нэмэгдүүлж буй нь тодорхой болсоор байна. Монголын ард түмэн өнөөдөр хөгжлийн өөр замыг сонгох онцгой боломжийн өмнө ирээд байна. Энэхүү сургалтаараа бид Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцөө хэрхэн үр ашигтай ашиглах талаар хамтдаа судалж, оролцогчдыг Монголын цэвэр, эрүүл ирээдүйг бүтээх чадвартай, идэвхтэй манлайлагчид болгох, хамтын үйлдэл, өндөр үр ашигтай нөлөөллийн ажилд уриалж, өнгөрсөн хугацаанд ахиц гаргахад саад болсон геополитикийн сорилтуудыг даван туулахад чиглүүлнэ” хэмээв.

Мөн тэрбээр илтгэлдээ, “Монгол орны бэлчээрийн 70 хувь нь доройтсон. Үүнд бэлчээрийн даац хэтэрсэн нь үндсэн шалтгаан мөн боловч цөлжилт ч бас нөлөөлж байна. Монгол шиг эрс тэс уур амьсгалтай орон нарны эрчим хүчийг ашиглах хүлэмж барих нь тохиромжтой.

2015 онд Парисын хэлэлцээр байгуулснаас хойш Монгол Улсын хүлэмжийн хий ялгаруулалт 46 хувиар нэмэгджээ. Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийг ердийнхөөс 53 хувь бууруулах зорилт тавьсан. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд маш их ажил хийх шаардлагатай байна.

Энэ жил 2015 оны Парисын хэлэлцээрийн 10 жилийн ой тохиож байна. Дэлхийн бүх улс орон энэ зууны дунд үе гэхэд нүүрстөрөгчийн хийг тэглэх зорилгод хүрэхийн тулд хамтран ажиллахаар тохиролцсон юм. Парисын хэлэлцээрээс хойш чулуужсан түлшний эрчим хүчний чадамжийг нийлүүлснээс хоёр дахин их нарны эрчим хүч суурилуулсан байна” гэдгийг дурдав.

Сургалтын агуулгад Монгол Улсад иргэдийн оролцоонд суурилсан хөдөлгөөнийг хэрхэн өрнүүлж, эрчим хүчний бие даасан байдлыг хангах улс төрийн хүсэл эрмэлзлийг бий болгох, мөн сэргээгдэх эрчим хүчний үлэмж нөөц бололцоогоо ашиглан нүүрсний эрчим хүчнээс үе шаттай татгалзах шилжилтийг хэрхэн эрчимжүүлэх тухай сэдэв багтжээ. Үүнээс гадна, цэвэр эрчим хүчний санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжуудыг хэлэлцэж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шударга ёсны цогц асуудлуудыг хөндөн, нүүрснээс үүдэлтэй агаарын бохирдлын олон нийтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, уламжлалт нүүдлийн соёл, өв уламжлалыг хамгаалах, мөн монголын тал хээрт нутагшсан биологийн олон янз байдлыг хадгалж үлдэхийн тулд цөлжилттэй хэрхэн тэмцэх зэрэг сэдвийг онцлон хүргэлээ.

Энэ үеэр “Green Climate Fund” сангийн Гадаад харилцааны захирал С.Оюун хэлэхдээ, “Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас болоод сөрөг үр дагаврууд нь асар их нэмэгдсэн хэвээрээ байна. Тиймээс авах арга хэмжээ, улс төрийн хүсэл зориг, эрмэлзлэлээ нэмэгдүүлэх ёстой гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аль Гор хэлж байна. Манай малчид газрын гарц, бэлчээр доройтож байна, цөлжилт нэмэгдэж байна гэдэг. Энэ нь малын тооноос биш дэлхийн дулаарлаас шалтгаалж байна. Жишээ нь, бороо орохдоо удаан хугацаанд зүсэрч ороод, хөрсөнд сайхан шингэдэг байсан бол одоо гэнэтхэн аадар бороо ороод л хатсан газарт усаа сайн шингээж чадахгүй, үер болж байна. Тэгэхээр цаг уурын гамшиг дэлхийд асар их нэмэгдэж байгаа. 2050 он гэхэд дэлхий нийтээрээ хүлэмжийн хийн ялгарууллыг тэглэхийн төлөө томоохон зорилттой ажиллаж байгаа. Тэгэхээр дэлхийд нүүрлэж байгаа цаг уурын дулаарлыг сааруулах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай” гэдгийг тодотгов.

Энэхүү сургалтад уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох асуудлаар дуу хоолойгоо хүргэж, бодит шийдэл хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг олон улсын болон иргэний нийгмийн 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцов. Зөвхөн Монгол төдийгүй олон улсад чухал ач холбогдолтой энэхүү үйл ажиллагаа 2025 оны 11 дүгээр сард Бразил улсад болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 30 дугаар бага хурал /COP30/-ыг угтаж, дэлхий даяар зоримог, өргөн хүрээтэй үйл ажиллагааг шаардах нэгдсэн уриалгыг бий болгохыг зорьж буй аж.

Ташрамд дурдахад, сургалтыг амжилттай дүүргэсэн оролцогчид дэлхий даяар 3.8 сая манлайлагчийг нэгтгэсэн "Climate Reality Leadership Corps" хөтөлбөрийн бүрэн эрхтэй гишүүн болох аж.

Энэ сүлжээнд уур амьсгалын үйл хэрэгт бодитой өөрчлөлт авчрахын төлөө хүчээ нэгтгэгч манлайлагч идэвхтнүүд, бизнесийн төлөөллүүд, энтрепренерүүд, сонгогдсон төлөөлөгчид, орон нутгийн иргэд, оюутнууд зэрэг нийгмийн бүх түвшний оролцогч талууд багтдаг гэдгээрээ онцлогтой.

Цаг агаар хэрхэн өөрчлөгдөж байгаа тухай хүмүүст ойлгуулахад хүчин чармайлт гаргасныг нь үнэлж Аль Горт  Нобелийн Энх тайвны шагналыг 2007 онд олгож байжээ. 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top