x

Замын хөдөлгөөнд согтуугаар мотоцикл жолоодсон 988 жолоочид арга хэмжээ авлаа

Зам, тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Эрүүл аюулгүй аялал” аяныг 2025 оны зургаадугаар сарын 9-ний өдрөөс 2025 оны есдүгээр сарын 9-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгууллаа.

Тодруулбал, Зам, тээврийн сайд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн орлогч даргын 2025 оны зургадугаар сарын 04-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албатай хамтран боловсруулж, 21 аймгийн Засаг даргын тамгын газар, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, холбогдох газруудад хүргүүлж, биелэлт, үр дүнг тооцон ажиллаж, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Үүнд:

  1. Олон улс, улсын чанартай авто замд байрлуулсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах чиглэлээр авто замын арчлалт хариуцсан байгууллагуудад зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавих,
  2. 21 аймаг, алслагдсан 3 дүүргийн зам хариуцсан байгууллагуудтай нийт 2 удаагийн хамтарсан үзлэг хийж, 70,438 мянган м.куб хатуу хучилттай авто замын эвдрэлийг тогтоож, 1213 тэмдэг солих, 803 тэмдгийг засварлах, 151 тэмдэг шинээр байрлуулах, 475,841 урт хэвтээ тэмдэглэл тодруулах шаардлагатай судалгааг гаргасан,
  3. Тухайн авто замын хариуцан ажилладаг аж ахуйн нэгж байгууллагад нийт 59 удаагийн албан мэдэгдэл, 24 зөвлөмжийг хүргүүлж, биелэлт үр дүнг тооцон, зөрчил гаргасан аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 1000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан,
  4. Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай өмсөж хэрэглээгүй зөрчилтэй 232 тээврийн хэрэгслийн жолоочид 2,320,000 төгрөг, улсын бүртгэлийн дугааргүй мотоциклоор замын хөдөлгөөнд оролцсон зөрчилтэй 1,661 тээврийн хэрэгслийн жолоочид 41,525,000 төгрөг, ашиглахыг хориглосон бүрэн бус мотоциклтой замын хөдөлгөөнд оролцсон зөрчилтэй 7,392 тээврийн хэрэгслийн жолоочид 147,840,000 төгрөг, замын зорчих хэсгийн гадна талаар, явган хүний зам, хөвөөгөөр явсан зөрчилтэй 15 тээврийн хэрэгслийн жолоочид 300,000 төгрөг, согтуурсан, мансуурсан үедээ мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчилтэй 988 тээврийн хэрэгслийн жолоочид тус тус торгуулийн арга хэмжээг оногдуулж ажилласан байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top