x

Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэл нэмэгдэж байна

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албанаас хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах хүрээнд сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, бүлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн зохион байгуулж байна.

ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Будзан энэ талаар мэдээлэл өгөхдөө:

“Сургуулийн орчинд хүүхдүүдийн хооронд үүсдэг үе тэнгийн дээрэлхэл, бүлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт, сургалт, нөлөөллийн ажлыг шат дараатай зохион байгуулж байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 870 орчим сургуульд нэргүй санал асуулга авч, сурагчидтай уулзан мэдээлэл цуглуулж, дээрэлхэл үйлдэж болзошгүй хүүхдүүдтэй ажиллаж байгаа” гэж онцоллоо.

Тэрбээр мөн “Жил бүр дунджаар 500 орчим зөрчлийн хэрэг, 100 орчим эрүүгийн хэрэг үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой бүртгэгддэг. Сүүлийн жилүүдэд дээрэлхэл цахим орчинд илүүтэй гарч, бусдыг доромжлох, дарамтлах хэлбэрээр үйлдэгдэх хандлагатай байна” гэдгийг хэллээ.

Ийнхүү цахим болон бодит орчинд үйлдэгдэж буй дээрэлхэл нь зөвхөн хохирогч хүүхдийн сэтгэл зүйд төдийгүй сурлага, хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг байна. “Дээрэлхэлд өртсөн хүүхэд сургуулиасаа дайжих, сурах сонирхол буурах, анги хамт олныхоо дунд дарамтад өртөх зэрэг сөрөг үр дагавартай байдаг. Иймд багш, нийгмийн ажилтан, эцэг эх хамтран хүүхдийн асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай бол цагдаагийн байгууллагад хандах нь зүйтэй” гэж Б.Будзан онцоллоо.

Мөн тэрбээр эцэг эхчүүдэд дараах анхааруулгыг өгсөн юм. 

“Хүүхдээ өмөөрч, бусдын хүүхдийг зодох, дарамтлах зэрэг хувийн арга хэмжээ авах нь өөрөө зөрчил, гэмт хэрэгт тооцогддог. Ийм үйлдэл гаргасан тохиолдолд эцэг эхчүүд хуулийн хариуцлага хүлээдэг гэдгийг ойлгох хэрэгтэй” гэлээ.

Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эрхийг хамгаалах, дээрэлхэл хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлд багш сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтантай хамтран ажиллаж, сургалт, уулзалтыг тогтмол зохион байгуулж байгаа юм.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top