x

21 аймгийн 79 суманд өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна

Гангийн эрсдэлийн үнэлгээгээр 21 аймгийн 330 сумын хэмжээнд маш их эрсдэлтэй 25 сум, их эрсдэлтэй 54 сум, дунд эрсдэлтэй 130 сум, бага эрсдэлтэй 129 сум, маш бага эрсдэлтэй 2 сум байна гэж гарсан.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт хүндрэх эрсдэлтэй баруун аймгуудад өнгөрөгч долоо хоногт ажлын хэсэг томилон ажиллууллаа. Энэ сарын 06-ны өдөр ажлын хэсгийн ахлагч УОК-ын  Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү  Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудад ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцан, шаардлагатай зарим арга хэмжээг авч ажилласан тухайгаа  Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд танилцууллаа. 

Баруун аймгууд өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлэх, мал мах бэлтгэн эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч ажиллаж байна. Тодруулбал; 

- Увс аймагт 2,7 орчим сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоо гараад байгаагаас нийт малынхаа  30 хувийг  эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсон. Өнөөдрийн байдлаар 160 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэсэн байна. 

- Ховд аймгийн хэмжээнд урьдчилсан дүнгээр  хонин толгойд шилжүүлснээр 6,3 сая толгой мал өвөлжиж, хаваржихаар байна. Тус аймаг 60,8 мянган тн өвс, 3270 тн гар тэжээл, 6790 тн хужир шүү бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байгааг танилцууллаа. Аймгийн хэмжээнд нийт 500,0 мянган толгой малыг зах зээлд борлуулах төлөвлөгөөтэй байна.

- Завхан аймагт хонин толгойд шилжүүлснээр 6.0 сая тоо толгой мал өвөлжиж, хаваржих тооцоо гарчээ. Аймгийн хэмжээнд 207.5 мянган толгой мал хүнсэнд хэрэгцээлэх, 493.5 мянган толгой мал зах зээлд нийлүүлэх урьдчилсан судалгаа гараад байна. Завхан аймаг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудаас Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан  450 тн өвс, 45 тн хивэг, 5 тн хорголжин тэжээл авах захиалгаа хүргүүлжээ.  

- Баян-Өлгий аймагт энэ жил хонин толгойд шилжүүлснээр 3.6сая толгой мал өвөлжих  тооцоо судалгаа гарсан. Аймгийн өвс, тэжээлийн аюулгүй нөөцөд 190 тн өвс 235 тн тэжээл, сумдын нөөцөд 306 тн өвс, 407,3 тн тэжээл нөөцлөөд байгаа бөгөөд аймгийн ИТХ-аар 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр баталсан орон нутгийн төсвийн тодотголоор аймгийн өвс, тэжээлийн нөөцийг нэмж бүрдүүлэхэд зориулан 1 тэрбум төгрөг батлуулж худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.  

- Говь-Алтай аймагт хонин толгойд шилжүүлснээр 4.3 сая толгой мал өвөлжих урьдчилсан мэдээтэй байна. Аймгийн аюулгүйн нөөцөд 50 тн тэжээл, сумдын нөөцөд нийт 100 тн өвс, 133,2 тн тэжээл бэлтгэжээ. Дотоодын хэрэгцээнд 306,7 мянган толгой мал, зах зээлд борлуулах 610,1 мянган толгой мал, нийт 916,8 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар бэлтгэл зохион байгуулалт хийж байна.

- Баянхонгор аймаг бүдүүн тэжээл 1024,5 тн, хүчит тэжээл 364.7 тн, Эрдэс 0.4 тн бэлтгэж, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт 23.6 хувьтай байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй мах бэлтгэлийн 3 үйлдвэр байгаа ба энэ онд богийн мах 670 тн, бод малын мах 330 тонныг нөөцлөхөөр, худалдан борлуулахаар 3500 тонн мах авахаар бэлтгэл ажлаа хангажээ.  

- Өвөрхангай аймгийн нийт нутгийн 40 гаруй хувь нь  дунд зэрэг буюу гандуу байсан.  Тус аймагт энэ өвөл 5.3 сая орчим тоо толгой мал өвөлжихөөр байгаа бөгөөд  нийт 1.6 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах тооцоо гарсан. Аймгийн өвс, тэжээлийн аюулгүй нөөцөд 104.9 тн ногоон өвс, 68 тн тэжээл,  сумдын аюулгүй нөөцөд 416.7 тн өвс, 142.6 тн тэжээлийн үлдэгдэлтэй байна. 2025-2026 онд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг УОК-оос эртнээс анхааруулж, аймаг орон нутаг, малчин өрх бүр өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлаа сайтар хангахыг анхааруулсаар байгаа.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад дараах үүрэг чиглэлийг өглөө. 

Үүнд; 

- Төсөв хэлэлцэж буй энэ цаг үед орон нутгууд өвөлжилт, хаваржилтыг хүндрэл багатай даван туулахад шаардлагатай төсөв хөрөнгийг төсөвтөө тусгаж батлах нь чухал байна. 

- УОК, ХХААХҮЯ, аймаг, сум, багийн түвшинд бүх мэдээллээ нэгтгэж, нэгдсэн зохион байгуулалттай ажиллах,  малчид ард иргэдэд ган, зудын эрсдэлийн үнэлгээ, цаг агаарын мэдээллийг тогтмол өгч, өвөлдөө сайтар бэлдэхийг анхааруулж, зөвлөмж зөвлөгөөг цаг тухайд нь өгөх, 

- УОК, ОБЕГ, Хил Гааль гээд холбогдох бүх шатны байгууллагууд хамтран ажиллаж импортын өвс тэжээлийг хил гаалиар оруулж ирэх зохицуулалтыг хийх, малчид, иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад хүндрэл чирэгдэл учруулахгүй байх;

- Өвс, тэжээлийн үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхээс сэргийлж, шаардлагатай зохион байгуулалтыг хийх;

- Цаг хүндрэх эрсдэлтэй бүс, аймаг, сумдын малыг эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч дотоодын хэрэгцээг хангах, экспортыг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллах;

- Отор нүүдэлтэй холбоотой ямар нэгэн маргаан гаргахгүй байх тал дээр орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах, отроор яваа малчдад эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхийг даалгалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top