x

Үе тэнгийн дээрэлхэлт гэмт хэрэгт тооцогддог

Хүүхдүүдийн дунд гарч буй үе тэнгийн дээрэлхэл, дарамт, хүчирхийлэл нь тоглоом төдий зүйл биш бөгөөд эрүүгийн болон зөрчлийн шинжтэй гэмт хэрэг болохыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.

ЦЕГ-ын мэдээлснээр хүүхдүүд “мөнгө нэхэх”, “үг хэлээр доромжлох”, “биед халдах” зэрэг үйлдлийг анзаарагдахгүй, мэдэгдэхгүй зүйл мэтээр ойлгодог буруу хандлага түгээмэл байна. Гэвч эдгээр нь хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй үйлдэл юм.

“Баригдахгүй л бол гэмт хэрэг биш гэж ойлгодог хүүхдүүд бий. Гэхдээ баригдана. Нэг сар, нэг жил, бүр хэдэн жилийн дараа ч хамаагүй ийм төрлийн хэрэг эцэстээ илэрч шалгагддаг,” гэж ЦЕГ-ын мэргэжилтэн онцоллоо.

Судалгаагаар дээрэлхэлт нь бүх насны хүүхдүүдийн дунд тохиолддог ч, ахлах ангийн сурагчид илүү өртөмтгий байгааг тогтоожээ. Зарим тохиолдолд “тоглоом” эсвэл “хошигнол” мэтээр илэрдэг ч, тухайн хүүхдийн сэтгэл зүйд хүнд нөлөө үзүүлдэг байна.

Сэтгэл зүйчдийн хэлснээр, үе тэнгийнхний үл ойлголцол, бие биенээ таньж мэдэхгүй байх нь дээрэлхэл үүсэх шалтгааны нэг болж байгаа аж. Хүүхдүүд нэгнийхээ сайн чанарыг олж харж, эерэгээр харилцаж сурвал дээрэлхэл багасна.

“Хүүхдийн сайн тал, онцлогийг нь олж хэлэх, урам өгөх нь өөртөө итгэх итгэл нэмдэг. Итгэлтэй хүүхэд өөрийгөө болон бусдыг дарамтлах магадлал бага,” гэж сэтгэл зүйч зөвлөжээ.

Мөн дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүд өөрсдийгөө дээрэлхүүлж байна гэдгээ ч ойлгодоггүй, тусламж хүсэхээс ичиж зовдог нь хамгийн том хүндрэл болдог байна. Энэ байдал удаан үргэлжилбэл сэтгэл гутрал, түгшүүр, амиа хорлох зан үйлийн эрсдэлийг нэмэгдүүлэх аюултай.

Сэтгэл зүйч, мэргэжилтнүүд эцэг эхчүүдэд дараах зөвлөмжийг өгч байна. Хүүхдэдээ чанартай цаг гаргаж, бухимдалгүйгээр ярилцах, зан аашийн өөрчлөлтийг анзаарах нь чухал. Харин дээрэлхэлт, гадуурхалт, хүчирхийллийн шинж илэрвэл өөрсдөө шийдэх гэж оролдох бус сургууль, нийгмийн ажилтан, цагдаагийн байгууллагад хандах шаардлагатайг онцолжээ.

“Дээрэлхэл нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд урт хугацааны хохирол учруулдаг. Энэ асуудлыг үл тоомсорлох нь ирээдүйд илүү ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй,” гэж сэтгэл зүйчид анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (102.89.69.248)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 10 сарын 08 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.69.248)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 10 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top