x

Д.Батсайхан: Хандивын мөнгийг шаардлагатай техник, тоног төхөөрөмж авахад зарцуулсан

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхантай ярилцлаа.

-Шинэ жилийн баяраар бенгалын гал, салютын хэрэглээтэй холбоотой осол гэмтэл гарах нь цөөнгүй байдаг. Онцгой байдлын байгууллага ямар арга хэмжээ авч  байна вэ?

-Иргэд зөвшөөрөлгүй газраас шаардлага хангахгүй бенгалын гал, салют худалдан авч буудуулах, сүлд модоо чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтдэг. Онцгой байдлын байгууллага урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран боломжит бүх хэлбэрээр хүргэж байна. Түүнчлэн хэн дуртай хүн пиротехникийн хэрэгслийг худалдан борлуулахыг НИТХ, Засаг даргын захирамжаар 2011 онд хориглосон байдаг юм.

Тиймээс зөвшөөрөлгүйгээр салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг иргэдийн гар дээрээс худалдаж авахгүй байх, эрх бүхий байгууллагаас худалдан авсан бол заавар санамжийг мөрдөх, сүлд модоо 12 волтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх, цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх, оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамитийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн обьектын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулмаар байна.

-Энэ өвөл обьектын гал түймрийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Юуны түрүүнд хэдэн тоо баримт дурдах хэрэгтэй болов уу. Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар улсын хэмжээнд обьектын гал түймэр  3080 удаа гарч, 15.8 тэрбум төгрөгийн хохирол учирч, 68 хүн амь насаа алдсанаас 49 том хүн, 19 хүүхэд байна. Мөн гал түймэрт 37 хүн түлэгдэж, гэмтэн 289 толгой мал хорогдож, 1547 гэр орон сууц шатсан байна. Энэ тоо баримтаас гал түймрийн аюул, гарсан хохирлын хэмжээ ямар байгааг харж болох байх.  Зөвхөн  гал түймрийн аюулын улмаас 68 хүн амь насаа алдана гэдэг дэндүү харамсалтай.  Шалтгаан нь пийшин, зуух, яндангийн цонолт, мөн газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас болсон гэдэг дүгнэлт ихэвчлэн гарсан. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр бид өдөр тутамдаа, галын аюулаас урьдчилан сэргийлэх анхаарал сэрэмжээ сайжруулах шаардлагатай байна гэдгийг анхааруулж байгаа дохио юм.

Тэгвэл Онцгой байдлын байгууллагаас гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байна вэ?

– Гал түймрийн дийлэнх нь хувь хүний буруутай үйл ажиллагаанаас болдог. Тиймээс бид хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдээллийг тогтмол хүргэдэг. Мөн алба хаагчид аж ахуйн нэгж, айл өрхөөр явж цахилгааны аюулгүй байдлын шалгалт хийж, зөвлөгөө мэдээлэл өгч зөрчлийг арилгуулан ажиллаж байна. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан обьектын гал түймэр, цас зуд, цасан шуурганаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл илүү зонхилдог бол хавар, намрын хуурайшилтын улиралд ой, хээрийн түймэр, зуны улиралд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээллийг түлхүү явуулах жишээтэй. Мэдээж тэгээд авран туслах ажил бол байнга хийгдэж байгаа.

– Ой, хээрийн гал түймэр гэснээс өнгөрсөн хавар, зун түймэр болон хохирлын хэмжээ хэр байсан бэ?

-Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар  улсын хэмжээнд 71 удаа ой, хээрийн  түймэр гарсан. Өмнөх оны  мөн үетэй харьцуулбал 61.4 хувиар буурсан. Энэ онд 74 мянган га талбай ой, хээрийн түймэрт өртсөн байна.

– 2017 оны ой хээрийн түймрийн хохирлоос үүдэж иргэд сайн дураараа санаачлага гарган Онцгой байдлын байгууллагыг нисдэг тэрэгтэй болгох хандивын аян өрнүүлсэн. Хандивын мөнгөний зарцуулалтыг тайлагнаагүй байгаа?

-Иргэдийн санаачлагаар эхлүүлсэн Онцгой байдлын албанд туслах хандивын аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нэг тэрбум 417 сая төгрөгийн мөнгөн хандив цугларсан. Үүнээс одоогийн байдлаар нэг тэрбум 51 сая төгрөгөөр холбогдох хууль, тогтоомжийн дагуу тендер зарлан, шалгарсан газруутай гэрээ байгуулан Онцгой байдлын байгуулагад нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмжүүдийг худалдан аваад байна. Зарцуулалт хийгдээгүй үлдэгдэл 366 гаруй сая төгрөг Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд байна.

– Нисдэг тэрэг авах асуудал юу болсон бол?  

-Гал унтраах зориулалтын, эрэн хайх зориулалтын 4-5 төрлийн нисдэг тэрэг авахад ойролцоогоор 100 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Харин манай улсад ашиглагдаж байгаа МИ-171Е гэсэн загварын нисдэг тэрэгний зах зээлийн дундаж үнэ нь 20 гаруй тэрбум төгрөг. Аврах ажиллагаа болон эрэн хайх зориулалттай евро стандартын EC загварын нисдэг тэрэг гэхэд 17 орчим тэрбум төгрөгийн үнэтэй. Харин бидэнд цугласан хандив 1.4 тэрбум. Гэхдээ иргэд хандивыг зөвхөн нисдэг тэрэгтэй болоход биш Онцгой байдлын байгууллагыг техник, тоног төхөөрөмжийн чадамжтай болгохын тулд цуглуулсан гэж ойлгож байгаа. Тиймээс хандивын мөнгийг Онцгой байдлын албанд нэн шаардлагатай байгаа бусад техник тоног төхөөрөмжийг авахад зарцуулахаар ажлын хэсэг тооцоо судалгаа хийсний үндсэн дээр зарцуулсан. Сүүлийн жилүүдэд Онцгой байдлын байгууллага гадны зээл тусламж болон төр засгийн дэмжлэгтэйгээр чамгүй хөрөнгө оруулалт, техникийн шинэчлэл хийсэн.  Гэсэн хэдий ч аврах гал унтраах зориулалтын автомашин, тоног төхөөрөмжийн хүрэлцээ 50 хувь, тусгай зориулалтын хүн нэг бүрийн хамгаалах хувцас, хэрэглэл 30, холбоо, зарлан мэдээллийн хэрэгсэл 20 гаруй хувьтай байгаа юм. Мөн зарим багаж хэрэгслийн тухайд зайлшгүй шинэчлэл, засвар үйлчилгээ хийх нөхцөл байдал тулгараад байсан юм.

Тухайлбал ямар тоног төхөөрөмж авсан бэ. Тэдгээр нь ямар ач холбогдолтой вэ?

-Хандивын дансанд орсон мөнгийг шаардлагатай техник, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулахад тухай бүр Шадар сайдын тушаалаар батлуулж, хуулийн дагуу тендер зарлан гүйцэтгэсэн. Тухайлбал, дулаан мэдрэгч камераар тоноглогдсон нисгэгчгүй аппаратыг эрэн хайх, аврах ажиллагаанд ашигладаг. Ой хээрийн бүсэд түймэр унтрааж байгаа алба хаагчдын байршлыг тодорхойлох, галын тархалтыг хянах, эм тариа болон бусад бага оврын 5 кг хүртэлх эд зүйлсийг шаардлагатай цэгт хүргэх боломжтой. Мөн уулчин аврагчын иж бүрэн хувцас хэрэглэл, металл хайгч, амьсгалын бие даасан төхөөрөмж, агаараар цэнэглэгч шахуурга гээд аврах ажиллагаанд зайлшгүй шаардлагатай, дутагдалтай тоног төхөөрөмжүүдийг дурдаж болно. Ер нь аливаа зүйлийг хөндлөнгөөс шүүмжлэхэд тун амар. Харин бодит нөхцөл байдал дээр ажиллаад ирэхээр л бидний зовлон жаргалыг ойлгодог юм. Гал түймэр, техникийн холбогдолтой ослын голомт болон эрүүл мэндэд хортой хий, утаа ялгарсанаас амьсгалахад хүндрэлтэй орчинд ажиллаж байгаа аврагч, гал сөнөөгчид нь хорт хий утаанаас хамгаалах баг /багны бортого цэнэглэгчийн хамт/-аар бүрэн хангагдсан байх естой. Гэтэл одоо ашиглагдаж байгаа багнуудын 50 хувь нь элэгдсэн. Сүүлийн хоёр жилд хөрөнгө оруулалтын зардал шийдэгдээгүйгээс худалдан авалт хийгдээгүй. Мөн тодорхой хэсгийг алба хаагчдынхаа ажиллах орчныг сайжруулахад зарцуулсан гэх мэтчилэн нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг худалдан авахад дээрх хандивын мөнгийг зарцуулсан. Энэ бүх хөрөнгө оруулалт, худалдан авалтад Үндэсний аудитын газраас хяналт шалгалт орж, гэрээ холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдан Сангийн яамаар дамжуулан хийгдсэн.

Төгсгөлд нь онцлон хэлэхэд ард түмний амьдрал нийтээрээ элбэг дэлбэг, хангалуун биш хүндхэн байгаа энэ цаг үед Онцгой байдлын албыг чадавхижуулахаар хандив өргөсөн ард түмэндээ дахин талархал илэрхийлье. Та бүхний сэтгэл, зүрхээ зориулан өргөсөн хандив тусламж Онцгой байдлын ерөнхий газар болон 21 аймаг, 9 дүүргийн Онцгой байдлын газар хэлтэс, гал унтраах 60 гаруй  анги, авран хамгаалах эрэн хайх бүлгүүд, түүнд ажиллаж буй алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулж, аюулгүй байдлыг хангахад бодит дэмжлэг  болсон гэдгийг бахархалтайгаар уламжлах байна.

“Зууны мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top