x

Нобелийн Энх тайвны шагналыг ардчиллын төлөө тэмцэгч Мариа Корина Мачадод олгов

Венесуэлийн улстөрч, сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадог энэ оны Нобелийн Энх тайвны шагналын эзнээр тодрууллаа.

Мариа Корина Мачадод “Венесуэлийн ард түмний ардчилсан эрхийг хамгаалахын төлөөх эцэлт цуцалтгүй зүтгэлийнх нь төлөө, мөн дарангуйлагч дэглэмээс ардчилал руу шударга, тайван замаар шилжихийн төлөөх тэмцлийг үнэлэн” Нобелийн Энх тайвны шагналыг олгохоор шийдвэрлэлээ гэж Нобелийн хорооноос мэдэгджээ.

2025 оны Нобелийн Энх тайвны шагналыг “улам тэлж буй харанхуйн дунд ардчиллын дөлийг бадрааж буй эмэгтэйд” олгож байна гэж уг мэдэгдэлд дурдсан байна. Мариа Корина Мачадо орчин цагийн Латин Америк дахь эр зоригийн хамгийн “ер бусын жишээ”-нүүдийн нэг гэдгээрээ Нобелийн энх тайвны шагналыг хүртэж байгаа ажээ.

М.Мачадо энх тайвны шагналын “бүх шалгуурыг” хангасан гэж Нобелийн хорооны дарга мэдэгджээ. “Тэрбээр ардчилалд тайван замаар шилжихийг тууштай дэмжиж, тус улсын сөрөг хүчнийг нэгтгэсэн. Ардчиллын хэрэгсэл нь энх тайвны хэрэгсэл мөн гэдгийг харуулсан” гэж тэрбээр хэлсэн байна.

Нобелийн энх тайвны шагналыг “үндэстнүүд хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх, байнгын армийг татан буулгах, цөөлөх, энх тайвны конгресс байгуулах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд” үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн эсвэл байгууллагад олгодог билээ.

Өнгөрсөн оны Энх тайвныг шагналыг атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг төлөөлдөг Японы “Nihon Hidankyo” байгууллага хүртсэн юм. “Цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг бий болгохын тулд гаргасан хүчин чармайлтынх нь төлөө, мөн цөмийн зэвсгийг дахин хэзээ ч ашиглах ёсгүй гэдгийг нүдээрээ үзсэн хүмүүсийн нотолгоогоор харуулсных нь төлөө” тус байгууллагад энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон билээ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top