x

Монгол, Германы их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Саксони Муж улсын Шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлалын Төрийн нарийн бичгийн дарга Хайке Грассманн нар "Саксони дахь Монголын өдрүүд" арга хэмжээний Боловсролын салбар хуралдааныг нээлээ.

Энэхүү салбар хуралдаанд Монгол Улсын төрийн өмчит их сургууль, Саксони муж улсын их, дээд сургуулиуйн удирдлагууд оролцож, сургууль хоорондын шууд хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд хамтарсан судалгааны төсөл, 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, судлаач болон оюутан солилцоог нэмэгдүүлэх, Саксони муж улсын тэтгэлгээр оюутан суралцуулах зэрэг чиглэлээр нээлттэй хэлэлцэв.

Мөн хуралдааны үеэр Монгол Улсын төрийн өмчит их сургуулийн удирдлагууд Саксони муж улсын их сургуулиудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд хоёр талын албан уулзалт хийсэн бөгөөд МУИС болон Зенкэнбергийн Байгалийн түүхийн музей хооронд, МГТИС болон Дрездений Технологи, эдийн засгийн их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Энэ нь цаашдын хамтын ажиллагааны эрчтэй хөгжлийн эхлэл болохыг Саксони муж улсын талаас онцолсон юм.

Монгол Улс болон ХБНГУ-ын Саксони муж улс хоорондын боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаа нэн уртын түүхтэй бөгөөд хамтран хэрэгжүүлсэн олон судалгаа, төсөл, хөтөлбөр өнөөг хүртэл үр өгөөжөө өгч байна. Салбар хуралдааны үеэр хамтын ажиллагааны зарим томоохон ажлыг хэлэлцсэн бөгөөд үүнээс дурдвал ШУТИС-ийн дэргэд Саксони муж улсын Шинжлэх ухаан, боловсролын төлөөлөгчийн газар байгуулагдсан, "Илгээлт 2100" тэтгэлэгт хөтөлбөрийн 108 суралцагч суралцах боломж бүрдсэн, уул уурхай, геологи, архелоги, байгалийн ухаан зэрэг олон салбарт хамтарсан судалгааны ажил гүйцэтгэсэн зэрэг үйл явдал юм гэж Боловсролын яамнаас мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top