x

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт барилга барих асуудал маргаан дагууллаа

НИТХ-ын ээлжит V хуралдаанаар Төслийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай буюу “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын нийт 96.44га газарт бүтээн байгуулалт хийх талаар хэлэлцлээ.

Тус асуудлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай танилцуулав.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын нийт 96.44га газарт дараах байдлаар бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэн барих 40га, Туулын хурдны замын дайрч өнгөрөх 52.18га, 1-р тойрог замын 4.26га бүтээн байгуулалт хийх байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны санал, дүгнэлтийг хорооны дарга Б.Золтуяа танилцууллаа. Ногоон хөгжлийн хороо гишүүд Туулын хурдны зам болон Тойрог замын бүтээн байгуулалтыг дэмжиж, тус бүрээр тогтоолын төсөл оруулах санал гаргасан байна. Харин Үндэсний урлагийн их театрыг хотын ногоон байгууламж, ундны эх үүсвэрийн бүсэд байгуулахыг бүгд эсэргүүцэж санал хэлжээ. Ингэхдээ байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийсэн эсэх, холбогдох байгууллагуудаас санал авсан эсэх, барих газрыг өөрчилж Баянхошуу, Сэлбэ зэрэг дэд төвүүдийг түшиглэн барих нь зүйтэй гэсэн санал, дүгнэлтийг гаргасан байна.

НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс “Тэрбум мод” хөтөлбөрийг санаачилж зарласан. Байгаль орчны салбар сэргэж эхэлсэн. Олон газрыг хамгаалалтад авсан. Ногоон байгууламжийг хөгжүүлэхэд улсын болоод нийслэлийн бодлогын бичиг баримт чиглэсэн. Харин өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс 96га газрыг авах гэж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагаар ажиллаж байсан хүний хувьд би эсрэг байр суурьтай байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дархлаагүй болсонд харамсаж байна. Улаанбаатар хотод ганцхан цэцэрлэгт хүрээлэн бий. 21 аймгаас ирж зөвлөгөө, зөвлөмжөө аваад явдаг. Байгаль орчны үнэлгээ хийсэн үү, усны газартай зөвшилцсөн үү, санал авсан уу. Ус сувгийн удирдах газраас санал авсан уу” гэдгийг тодрууллаа. Төлөөлөгчийн асуултад Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах асуудлыг хоёр орны Ерөнхийлөгч ярилцаж шийдсэний дагуу урьдчилсан байдлаар 40га газар дээр төлөвлөсөн. Урьдчилан байдлаар төлөвлөсөн учраас анхан шатны бичиг баримтуудыг холбогдох газруудтай хэлэлцэж, тодруулах шатандаа явж байгаа. Эргээд Ү.Оюунзул төлөөлөгчид бичгээр тодорхой хариу өгье” гэлээ. НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн сацуу, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх бодлого барьж ажиллах нь зүйтэй болов уу. Ботаник, Ногоон нуур орчмын ногоон байгууламжийг ч гэсэн нэмэгдүүлэх нь зүйтэй. НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ямар нэг байдлаар барилга байгууламж барихыг эсэргүүцэж байгаа. Хотын түгжрэл, агаарын бохирдол гээд энэ их стрессийг ганц тайлах зүйл нь иргэдэд ногоон байгууламж. Бид эрх мэдлийнхээ хүрээнд хумсалсаар байгаад өчүүхэн хэсэг л үлдэх юм шиг байна. Улсын хэмжээний томоохон төслүүд явах ёстойг мэдээж хэрэг ойлгож байна. Гол нь уух усныхаа дээр барилга барих гээд байгаа ойлгохгүй байна. Тиймээс хорооны хурал дээр санал гаргасан. Замынх нь хойд хэсэгт зориулалтын дагуу ашиглахгүй хууль зөрчсөн газар байгаа. Тэнд Үндэсний их театрыг байгуулж болдоггүй юм уу. Мэдээж хоёр улсын хооронд явж буй том төсөл гэдгийг ойлгож байна” гэв. НИТХ-ын төлөөлөгч Д.Жаргалсайхан “Баянзүрх дүүрэгт яг адилхан ундны усны эх үүсвэр дээр 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Олон улсын эко цэцэрлэг” байгуулах ажил явж байгаа. Энэ ажил дүүргийн төсөвт нэлээд хүндрэл учруулж байгаа. Үүнийг нийслэлд авчихвал түрүүний Ү.Оюунзул төлөөлөгчийн асуусан 96га газрыг аваад яаж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гэсэн асуултын хариулт болох болов уу” гэлээ. НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж “Усаа бид хайрлаж, хамгаалах ёстой. Өөр бололцоотой газар санал болгож, дахин зөвшилцөх хэрэгтэй байна. Дараа дараагийн газрууд барилга барихгүй гэх баталгаа хаана байна” гэсэн саналыг хэллээ. НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа “Төлөөлөгч бид иргэдээ төлөөлж байгаа. Нэг ч гэсэн иргэний эрхийг, нэг ч гэсэн иргэний өмчид халдахгүй байхыг хүсэж байна. Таримал ойн сангаа устгуулаад барилга байгууламж барих гээд ороод ирж байна. Ядаж 40га газрыг ч гэсэн хамгаалаад үлдмээр байна” гэв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай “Улаанбаатар хот Сэлбэ, Туул, Дунд гол гээд усны нутаг. Дэлхийн жишгээрээ голоо дагаж байрладаг. Ундны усаа голоосоо ч, голын гүнээсээ ч авч байгаа. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ хийгээд голоо дагаад төлөвлөлт хийгээд явдаг. Дэлхийн жишиг яриад хотоо хөгжүүлээд түгжрэлээ шийдье, агаарын бохирдлыг бууруулж ажил хийх гэхээр улс төржөөд байх юм. Үндэсний урлагийн их театрыг 200 сая ам.доллароор барих гээд хүлээгээд байдаг. “Асем вилла”, гольфийн талбай гээд хувийн байгууллагууд барилга болж байдаг, улс өөрсдийн мэдэлдээ ажил хийж болохгүй гэж” гэсэн тайлбарыг өглөө. НИТХ-ын төлөөлөгч Э.Одонтуяа мөн байршлыг өөрчлөх саналтай байгаагаа хэллээ. Улмаар хэлэлцэж буй тогтоолын төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэн барих 40га газрын асуудал болон Туулын хурдны замын дайрч өнгөрөх 52.18га, 1-р тойрог замын 4.26га бүтээн байгуулалт хийх асуудал болгон хоёр хувааж тогтоолын төслийг олонхын саналаар баталлаа.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • MARA (197.211.63.5)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу
    2025 оны 10 сарын 20 | Хариулах
  • MARA (197.211.63.5)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу
    2025 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.57.95.226)
    Улаанбаатар хотод амьдрагчид бүгд уух усгүй болж хатаж үхэх юм байна! Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол ундны усны гүний худгууд байршсан газар. Бүгдийг нь устгаж, уух усгүй болгох Нянбаатар, Бодь группийн Даваадалай нарыг УБ хотоос зайлуулах хэрэгтэй!
    2025 оны 10 сарын 19 | Хариулах
  • Хүү (202.126.89.213)
    Болиоч ээ Нямбаатар аа! Энэ хотын мөнгөөр тоглоод амьдралаас тасарч чи!
    2025 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (59.153.115.144)
    Одоо цэцэрлэгт хүрээлэнгээ устгахаар шийдээ юу. Хөгшин хүмүүс хүүхэд, нялх хүүхэдтэй хүмүүс хаана салхи агаарт гарах вэ?.Хотын уушиг болгох газраа устгах гэж байдаг хотын дарга нар устгаад эхэлбэл бусад нь яах болж байна.
    2025 оны 10 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top