x

Н.Хишигт: 1945 оны Ард нийтийн санал хураалт нь “бүх нийтийн” байх зарчмыг хэрэгжүүлсэн түүхэн үйл явдал

Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн хамтран “Тусгаар тогтнолын төлөө ард нийтийн санал хураалт-80 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр зохион байгуулж байна.

Тус хурлыг БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаарх бүх ард түмний санал хураалтын түүхт 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй юм. Хурлын зорилго нь БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаарх бүх ард түмний санал асуулга болон тус улсын тусгаар тогтнолын түүхийн судалгааг шинэ шатанд гаргаж, энэ чиглэлээр судалгаа явуулдаг дотоод, гадаадын эрдэмтэд болон эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршиж байна. Түүнчлэн БНМАУ-ын тусгаар тогтнолын түүхийг ард иргэд, залуучуудад тусгаар тогтнолын үнэ цэнийг сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой юм.

Хурлын үеэр 1945 оны Ард нийтийн санал хураалт нь төлөөллийн ардчиллын зарчмыг тууштай баримталж, сонгуулийн “бүх нийтийн” байх зарчмыг хэрэгжүүлснээрээ ихээхэн үнэ цэнтэй гэдгийг Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн доктор Н.Хишигт тодотгов. Тэрбээр илтгэлдээ, “1945 оны 9 дүгээр сарын  21-нд болсон Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 76-р хурлаас “БНМАУ-ын тусгаар тогтнолын талаарх асуудлаар бүх ард түмний саналыг гаргуулах тухай” тогтоолыг гаргасан. Бэлтгэл ажлыг 10 дугаар сарын 10-наас хангаж, 10 дугаар сарын 20-ны өдөр тус улсын бүх дэвсгэр нутаг дээр санал гаргуулах ажлыг нэгэн зэргээр явуулах, ухаан солиотой болон шүүхээр эрхээ хасуулснаас бусад 18 нас хүрсэн бүх иргэнийг оролцуулах, нэрсийн жагсаалтыг нутаг дэвсгэрийн зарчмаар үйлдэх, уг ажлыг бүрэн сайн дурын үндсэн дээр гүйцэтгэх, ард иргэдийг ямар нэгэн журмаар хавчиж шахсан явдлыг Үндсэн хуулийг зөрчсөнд тооцож, хуулийн ёсоор хатуу шийтгэл хүлээлгэх”-ээр заасан. 1945 оны 10 дугаар сарын 18-нд аймаг хотын Үндсэн нэрсийн жагсаал гарч, 20-ныг хүртэл зам, зангилаагаар дайран явагдсыг нэмэн бүртгэснээр 494.960 хүн санал хураалтад оролцох дүн гарсан. Ард олныг мэдээллээр хангах үүргийг Улсын радио хороо, төв, орон нутгийн сонинууд хүлээж, нийтлэлийн бодлого, үйл ажиллагааг санал хураалтын зорилго, ач холбогдлыг таниулах, бэлтгэл ажил, ард олны санал, дэмжлэг тусламжийг мэдээлэхэд бүрэн чиглүүлжээ. БНМАУ-д санал хураахад оролцвоос зохих 494.960 хүнээс 487.409 нь оролцож, Улсынхаа тусгаар тогтнолыг 100 хувь баталсан. Энэхүү санал хураалт нь Монголын төр тогтвортой, хүчтэй байх уг үндэс нь иргэдийн идэвх оролцоо, дэмжлэг, үндэсний эв нэгдэл байдаг түүхэн сургамжийг өгсөн” хэмээн дурдлаа.

Шихихутуг их сургуулийн доктор Д.Лүндээжанцан илтгэлдээ, “Бүрэн эрхт байдал” гэсэн ойлголт “Тусгаар тогтнол” гэдэг ойлголттой салшгүй холбоотой. Эдгээр нь хоорондоо зүй тогтолт шүтэлцээтэй. Бүрэн эрхт байдал нь төрийн дээд эрх мэдлийн чадамжийн шинжийг илүү илэрхийлсэн байдаг. Тусгаар тогтнол нь улс орны эдийн засаг, улс төр, соёлын талаарх хөгжлийн бие даасан байдал, түүний түвшинг илэрхийлнэ. Бүрэн эрхт байдал нь тусгаар тогтгосон байх шинжийг өөртөө агуулдаг учраас эрх зүйн хувьд илүү өргөн хүрээтэй ойлголт юм. Тусгаар тогтнол ба бүрэн эрхт байдлын харьцааг зохистой уялдуулж, тогтоосноор улс орны үндэсний аюулгүй байдлыг найдвартай хамгаалах нөхцөл бүрдэнэ. “Бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол” нь “төр” гэдэг субьектын үндсэн шалгуур шинжийн нэг юм хэмээн тодотгов.

Монгол Улс, ОХУ, Япон улсын эрдэмтэн судлаачид оролцож, дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлөөр Холбоотон гүрнүүдийн удирдагчдаас БНМАУ-ын тусгаар тогтнолын талаар баримталж байсан бодлого, үр дүн, шийдэл, БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаарх бүх ард түмний санал хураалтын явц, үр дүн, түүхэн ач холбогдол, бүх ард түмний санал асуулгын талаарх ЗХУ болон ДИУ-ын Засгийн газрын байр суурь, санал асуулгын түүхэнд холбогдох шинэ мэдээ баримт зэрэг асуудлаар 12 илтгэлийг хэлэлцэж байна.

Мөн хурлын үеэр “Чингис хаан” үндэсний музейд тусгаар тогтнолын санал асуулгад холбогдох архивын шинэ сонирхолтой баримт, гэрэл зураг, эд өлгийн зүйлийг дэлгэн харуулсан үзэсгэлэнг Монгол Улсын Үндэсний төв архиваас дэлгэн үзүүлж байна.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top