x

Шүүх хуралдаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг санал болгов

Монгол Улсын дээд шүүх Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран “Шүүхийн ил тод байдал-Хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа” уулзалт өчигдөр боллоо.

Монгол Улсын дээд шүүхийн мэдээлснээр, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр “Шүүхийн ил тод байдал-Улсын дээд шүүхээс шүүхийн ил тод байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ” сэдвээр, харин Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын дарга О.Солонго “Хялбар ажиллагааны шүүхийн /ДЭИХХААШТШ/-ийн өнөөгийн нөхцөл байдал, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдвээр мэдээлэл өгсөн байна. 

Уулзалтын үеэр сэтгүүлчид “Зарим шүүхийн шүүх хуралдааны танхим харанхуй, микрофон нь ажилладаггүй, шаардлага хангахгүй техникээр дуу, дүрсгүй шууд дамжуулж байгаа нь нээлттэй, ил тод байх зорилго биелэхгүй байна. Түүнчлэн “Shuukh.mn”-д зарим шүүхийн шийдвэр орохгүй байна. Үүнд, гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн анхан болон хяналтын шатны шүүхийн шийдвэр орсон ч давж заалдах шатных нь ороогүй, эсрэгээрээ хяналт нь орсон ч анхан, давах нь орохгүй байх тохиолдол түгээмэл байдаг. Мөн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаагийн алба хаагч сэтгүүлчидтай харилцахдаа хүний үндсэн эрхэд халдах тохиолдол түгээмэл гарч байна” гэдгийг онцолжээ.  

Түүнчлэн олны анхаарлын төвд орсон авлига, албан тушаалын хэргийн шууд дамжуулалтыг устгалгүйгээр “Youtube” сувагт байршуулдаг болох, шүүхийг сурвалжлахтай холбоотой холбогдох журамд өөрчлөлт оруулж, илүү уян хатан болгох, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчдийн оролцоог нэмэгдүүлэх, Улсын дээд шүүхийн Эрүү, Иргэний танхимын шүүх хуралдааны зар хэсэгт анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал, хэргийн хураангуй товч мэдээллийг багтаах, Шүүхийн академиас хийсэн судалгааг мэдээллийн эргэлтэд оруулах зэрэг үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхийг холбогдох албаныхнаас хүсэв. 

Тус уулзалтад Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Тамгын газрын дарга С.Заяадэлгэр тэргүүтэй холбогдох мэргэжилтнүүд, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарльз Болланд болон тус байгууллагын төлөөллүүд, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн академийн холбогдох албаныхан, шүүхүүдийн Тамгын газрын дарга нар, Олон нийттэй харилцах ажилтнууд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, сэтгүүлчид зэрэг 40 гаруй хүн оролцсон аж. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top