x

Гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн тарифын хөнгөлөлтийн цагийг уртасгалаа

Манай улс 2017 оноос хойш өвлийн улиралд гэр хорооллын айл өрхүүдэд оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлж ирсэн. Энэ жилээс эхлэн уг хөнгөлөлтийн хугацааг өглөөний 09:00 цаг хүртэл уртасгасан байна.

Мөн хэрэглэгчийн холболтын хүчдэлийн түвшнээс хамаарч хөнгөлөх хэмжээнд өөрчлөлт оржээ. Тодруулбал,

  • 220 вольтын сүлжээнд холбогдсон өрхүүдийн 1500 кВт.цаг хүртэлх хэрэглээг,

  • 380 вольтын сүлжээнд холбогдсон өрхүүдийн 3000 кВт.цаг хүртэлх хэрэглээг
    100 хувь хөнгөлөх буюу бүрэн чөлөөлөх юм.

Харин дээрх хязгаараас давсан хэрэглээнд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон байна.

Шөнийн тарифын хөнгөлөлт энэ жил мөн 11 дүгээр сарын 1-нээс ирэх оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Ийнхүү хэрэглэгчдэд хөнгөлөлтийн цагийг уртасгаж, хэрэглээний дээд хязгаарыг нэмэгдүүлснээр нийтдээ 240 мянга орчим айл өрх уг хөнгөлөлтөд хамрагдана гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

Сүүлийн жилүүдэд манай улсын эрчим хүчний хэрэглээ тогтмол өсөж байгаа бөгөөд үүнд нийслэлийн амины орон сууцны 80 орчим хувь нь дулаан алдагдалтай байгаа нь нөлөөлж байна. Хэрэв айл өрхүүд байшингаа бүрэн дулаалж чадвал халаалтын цахилгаан хэрэглээгээ 30–40 хувиар бууруулах боломжтой гэж судалгаанд дурджээ.

Мэргэжилтнүүдийн хэлснээр, айлууд ханыг дулаалдаг ч шал, дээвэр, цонхыг бүрэн дулаалахгүй зэргээс болж дулаан ихээр алдагддаг байна. Иймээс байшинг иж бүрэн дулаалах нь цахилгааны хэрэглээг хэмнэх хамгийн үр дүнтэй арга гэлээ.

Эрчим хүчний салбарынхан энэ өвөл цахилгааны хэрэглээ 1800 МВт хүрэхэд ямар нэгэн таслалт, хязгаарлалтгүйгээр хэрэглээг хангах боломжтой гэж мэдээлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top