x

Английн хаан Чарльз Дэвид Бекхэмд “Хүлэг баатар” цол хүртээлээ

Их Британийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг Дэвид Бекхэмд олон арван жилийн турш спорт ба буяны үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн хаан III Чарльз Виндзор цайзад мягмар гарагт "Хүлэг баатар" /рыцарь/ цол хүртээлээ. 

Өдгөө 50 настай, Английн хөл бөмбөгийн шигшээ багийн ахлагч асан Бэкхэм хөл бөмбөгт оруулсан хувь нэмрээ үнэлүүлэн хааны одон хүртсэнээс хойш 20 гаруй жилийн дараа энэхүү өндөр цолыг хүртэж байна. Хааны гэр бүлийг насан туршдаа шүтэн биширч ирсэн Д.Бекхэм өөрийн эхнэр, загвар зохион бүтээгч, “Spice Girls” хамтлагийн гишүүн асан Викториа Бекхэмийн зохион бүтээсэн хослолыг өмссөн байлаа.

Тэрбээр ёслолын үеэр Чарльз хаантай халуун дулаан яриа өрнүүлж, хаан түүнтэй ярилцаж байхдаа инээмсэглэж байгаа нь харагджээ. Д.Бекхэм хүлэг баатар цол хүртэж байгаагаа анх мэдээд нулимс дуслуулсан талаараа ярьсан байна. “Надад ийм онцгой хүндэтгэл үзүүлсэнд миний бие маш их баяртай байна. Би Лондоны зүүн дүүрэгт эгэл жирийн гэр бүлд төрж өссөн бөгөөд мэргэжлийн хөл бөмбөгчин болохыг үргэлж мөрөөддөг байлаа, харин одоо би Виндзор цайз дотор зогсож байна” гэж тэрбээр хэлээд “үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй” хэмээн нэмж хэлжээ.

Д.Бекхэм дадлагажигч тоглогч болсноосоо хойш хоёр жилийн дараа буюу 1995 онд “Манчестер Юнайтед”-ын бүрэлдэхүүнд Премьер лигт анхны тоглолтоо хийж байлаа. Тэрбээр энэ багт тоглохдоо зургаан лигийн аварга, хоёр удаа Английн цомд, Аваргуудын лигт түрүүлж, дараа нь “Реал Мадрид”, “Лос-Анжелес Галакси”, “АС Милан”, “Пари Сен-Жермен” багуудад хүчин зүтгэж байв. Тэрбээр Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд 115 тоглолтод оролцсоныхоо дараа 2013 онд зодог тайлсан билээ. 

Оновчтой чөлөөт цохилт, дамжуулалтын чадвараараа алдартай Д.Бекхэм өөрийн үеийн хамгийн өндөр орлоготой тамирчдын нэг болсон юм. Тэрбээр “Adidas”, тансаг зэрэглэлийн “Armani” брэндээс гадна “H&M”, “Pepsi” зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаж байсан бөгөөд 2005 оноос хойш НҮБ-ын Хүүхдийн сангийн сайн санааны элчээр ажиллаж байна. 2025 оны “Sunday Times” сонины баячуудын жагсаалтад Д.Бекхэм болон түүний эхнэрийн нийт хөрөнгө 500 сая фунт стерлингээр /671 сая ам.доллар/ үнэлэгджээ.

Д.Бекхэм мөн хааны гэр бүлийг биширч, өөрийгөө “хаант засгийг дэмждэг хүн” гэж тодорхойлсон байдаг. 2022 онд Д.Бекхэм Вестминстер сүмд хатан хаан II Элизабетийг оршуулах үед хүндэтгэл үзүүлэхийн тулд дараалалд зогсохгүй байх саналаас татгалзаж, 12 цаг гаруйн турш дараалалд зогсож байжээ. “Би хаант засгийг дэмжигчдийн гэр бүлд өссөн. Хэрэв өвөө эмээ маань өнөөдөр амьд сэрүүн байсан бол тэд энд байх байсан” гэж тэрбээр тухайн үед ITV телевизэд ярьж байлаа. Бекхэм 2011 онд хунтайж Уильям, Кейт Миддлтон нарын хурим, 2018 онд хунтайж Харри, Меган Маркл нарын хуримын ёслолд оролцсон юм. Өнгөрсөн жил Бекхэм боловсрол, тогтвортой хөгжлийн санаачилгыг дэмждэг Хааны сангийн элчээр томилогджээ.

Тэрбээр 1999 онд поп урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Spice Girls” охидын хамтлагийн гишүүн, “Posh Spice” гэгддэг Викториа Адамстай гэрлэсэн юм. Өдгөө дөрвөн хүүхэдтэй тэд “Netflix”-ийн хоёр баримтат кинонд амьдралынхаа талаар илэн далангүй ярьсан байдаг. Энэхүү цувралд алдар нэрийг даган ирэх дарамт, гэр бүлийн маргаан, Д.Бекхэмийн тамирчны замналд тулгарч байсан бэрхшээлүүд, түүний дотор шар хэвлэлээр цацагдаж байсан мэдээллүүд, Бекхэм шилжин тоглож байснаас үүдэн тус тусдаа өнгөрүүлсэн цаг хугацааны талаар дурсан ярьж байв. Д.Бэкхэм гэр бүлээ өөрийн “хамгийн том ололт амжилт” гэж үздэг.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top