x

Манай улсад 23.8 мянган гадаад иргэн ажиллаж байна

Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэд энэ оны гуравдугаар улиралд 23.8 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 33.6 хувиар нэмэгджээ.

Гадаадын 103 улсын 23.8 мянган иргэн дээрх улиралд хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилгоор мөн сайн дурын ажил хийж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 33.6 хувиар буюу 6 мянга, өмнөх улирлынхаас 13.4 хувиар буюу 2.8 мянган хүнээр нэмэгдэв. Тэдгээр иргэдийн 70.6 хувь нь БНХАУ, 11.1 хувь нь БНЭУ, 3.2 хувь нь Вьетнам, 2.5 хувь нь Филиппин, 1.8 хувь нь Балба, 1.4 хувь нь ОХУ, 1.3 хувь нь БНСУ, 1.2 хувь нь АНУ, 0.9 хувь нь Индонез, 6.2 хувь нь бусад улсын харьяат юм.

Гадаадын иргэдийн 21.9 хувь буюу 5.2 мянга нь уул уурхай, олборлолт, 20.3 хувь буюу 4.8 мянга нь барилга, 19.3 хувь буюу 4.6 мянга нь боловсруулах үйлдвэрлэл, 12 хувь буюу 2.9 мянга нь бөөний, жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ, 5.5 хувь буюу 1.3 мянга нь цахилгаан, хий, уур агааржуулалт, 5.3 хувь буюу 1.3 мянга нь боловсролын салбарт, 4.4 хувь буюу нэг мянга нь олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагаа, 11.3 хувь буюу 2.7 мянга нь бусад салбарт ажиллаж байна.

Тэдний 92 хувь буюу 21.9 мянга нь эрэгтэй. Мөн 34.6 хувь нь буюу 8.2 мянга нь техник мэргэжлийн, 24.4 хувь буюу 5.8 мянга нь бүрэн дунд, 22.4 хувь буюу 5.3 мянга нь бакалавр, 15.9 хувь буюу 3.8 мянга нь тусгай мэргэжлийн дунд, 1.5 хувь буюу 365 нь магистр, доктор, 1.1 хувь буюу 264 нь суурь, бага боловсролтой, 0.1 хувь буюу 30 нь боловсролгүй иргэн ажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top