x

“Байгаль 360” төсөл оюутны “Менторшип” хөтөлбөрийн шилдгээр шалгарч тэтгэлэг гардлаа

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс оюутны "Менторшип" тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан билээ. Энэхүү хөтөлбөрт байгаль орчинтой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр шалгарсан “Байгаль 360” төслийн баг буюу шилдэг 10 оюутанд НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооноос өнөөдөр тэтгэлэгийг Экологийн цагдаагийн албатай хамтран гардууллаа.

НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа “НИТХ-аас санаачилан Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс оюутнуудад зориулан менторшип хөтөлбөрийг санаачилсан нь нүдээ олсон, зөв ажил байжээ гэдгийг өнөөдрийн оюутнуудын илтгэлийн танилцуулгаас харлаа. Байгаль орчноо хайрлах, хамгаалах, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилготой энэ төслийг Экологийн цагдаагийн алба оюутнуудтай хамтарч хэрэгжүүлэх бүрэн боломжтой санагдлаа” гэв.

Түүнчлэн НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны гишүүн Ч.Батзориг, Т.Батцогт, Д.Отгонсүрэн, А.Амартүвшин болон Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан нар шилдгээр шалгарсан төслийн багт тэтгэлэг гардууллаа. Мөн НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны гишүүн Ч.Батзориг “”Байгаль 360” төслийн баг маш сайн судалгаа хийсэн байна. Байгаль орчны холбогдолтой гэмт хэргийн илрүүлэлт сүүлийн 5 жил нэмэгдсэн нь сайшаалтай. Та бүхний технологийн шийдлийг экологийн салбарт ашиглаж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэдгээ ч маш сайн тайлбарласан байна” гэлээ.

НИТХ-ын төлөөлөгчид холбогдох сэдвээр оюутнуудтай ярилцаж, ментороор ажиллалаа. Харин оюутнууд тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж менторын зөвлөгөө, чиглүүлэг авсан нь төслийн судалгаа хийхээс гадна цаашдын хичээл сурлагад нь үр дүнтэй түлхэц үзүүлж байгааг илэрхийллээ.

Тэтгэлэгт хөтөлбөрийн 1 дүгээр  шатанд 800 гаруй оюутан бүртгүүлж 400 оюутан тэнцэж багаар гүйцэтгэх төслийн даалгавар гүйцэтгэж 2 дугаар  шатанд шилдэг 10 баг буюу 100 оюутан шалгарсан юм. Ийнхүү өнөөдөр байгаль орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр шалгарсан “Байгаль 360” төслийн багт тэтгэлэг гардуулсан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top