x

Нийслэлийн 1300 гаруй өрх дулаалгын багцыг хүргэжээ

НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран гэр хорооллын өрхүүдийн амьдрах нөхцлийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дулаан гэр, эрүүл ирээдүй” төслийг Чингэлтэй, Баянгол дүүрэгт хэрэгжүүлж, нийт 1391 айл өрхөд дулаалга, агаар сэлгэлтийн багцыг хүргэлээ. 

НҮБ-ын Хүүхдийн сангаас гадаад болон дотор орчны агаарын бохирдлыг бууруулж, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Монгол гэрт амьдардаг өрхүүдэд зориулсан гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП бүтээгдэхүүнийг нийслэл болон аймгуудад амжилттай нэвтрүүлж, өргөжүүлж буй.

“Дулаан гэр, эрүүл ирээдүй: Амжилт, сургамж, боломж” зөвлөгөөн өчигдөр болж, “Дулаан гэр, эрүүл ирээдүй” төслийн үр дүн, сургамж, сайн туршлагыг дүүрэг, хороо, хэсгүүдтэй хуваалцаж, түнш байгууллага, өрх айлуудын санал, хүсэлтийг сонсож, цаашид сайжруулах, зайлшгүй хийх шаардлагатай ажлын талаар хамтран ярилцлаа.

Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан “НҮБ-ын Хүүхдийн сан монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн ЧИП багцыг нэвтрүүлээд, хэрэгжүүлээд 5 гаруй жил болж байна. Энэ багцын ачаар олон мянган айл өрх, гэр цэцэрлэгийн хүүхдүүд нүүрсгүй, эрүүл аюулгүй орчинд өсөж амьдрах боломжтой болсон” хэмээн онцлов.

ЧИП багцыг 2019 оноос хойш 13 аймаг, 3 дүүрэгт нэвтрүүлж, өнөөдөр 5000 гаруй айл өрх хэрэглэж байна.

Түүнчлэн нийслэлийн Баянзүрх дүүрэг, Баянхонгор, Говь-Алтай, Сүхбаатар аймгийн 25 цэцэрлэгийн 42 гэр бүлэгт ЧИП багцыг суурилуулснаар дотор орчны агаарын бохирдлоос үүдэлтэй бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөлийг бууруулах, ахуйн түлэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд эерэгээр нөлөөлж байна. 

“Дулаан гэр, эрүүл ирээдүй” төслийн хүрээнд ЧИП багцаас дулаалга, агаар сэлгэлтийн бүтээгдэхүүнийг авч, өрхүүдэд хүргэж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top