x

Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Гуравдугаар хорооны 11 дүгээр сарын 14-ний хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай” тогтоолыг батлав.

Дэлхийн хүн амын 43 хувь буюу 3.5 тэрбум хүн хөдөө, орон нутагт амьдарч байгаагийн тэн хагас буюу 1.7 тэрбум нь охид, эмэгтэйчүүд ч сүүлийн үеийн илтгэл, судалгаанд Тогтвортой хөгжлийн 5 дахь зорилго зэрэг жендэрийн асуудлаарх бүх нийтийн зорилго, хөтөлбөрийн хэрэгжилт удаан, хангалтгүй байгааг ГХЯ мэдээллээ.

Тухайлбал, Бээжингийн тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөрийн 30 жилийн ойн илтгэлд хөдөөгийн эмэгтэйчүүд ядууралд ихээр өртөх, тэдэнд нийгмийн хамгаалал, төрийн үйлчилгээ, түүний дотор дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж бага байх, ажил эрхлэх, орлого олох боломж хязгаарлагдмал төдийгүй үнэ хөлсгүй гэрийн болон асаргааны ажлыг ихээр хийх, ахуй амьдрал нь байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэгт эмзэг, өртөмтгий байгааг дурджээ.

Иймд Монгол Улсын төлөөлөгчид шинэчилсэн тогтоолд эдийн засаг, санхүү, хүнс, тэжээлийн хямралтай тэмцэх, технологийн шилжилт хийх, улмаар уур амьсгалын өөрчлөлт зэрэг сорилттой тулгарч буй энэ үед хөдөө, алс нутаг, арлуудад амьдарч буй охид эмэгтэйчүүдийн нийгмийн амьдралыг сайжруулах, шийдвэр гаргах түвшин дэх тэдний эрх тэгш, тодорхой хувь нэмэр бүхий оролцоог хангах бүх нөхцөлийг бүрдүүлэхийг төр, төрийн бус байгууллага, бүх талд уриалсан заалт, үг хэллэгийг тусгаж, батлуулсан байна.

Монгол Улсын санаачилсан “Хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай” тогтоол НҮБ-ын гишүүн улсуудын дэмжлэгийг авсан бөгөөд тогтоолд бүх бүс нутгийн төлөөлөл 98 орон хамтран зохиогчоор нэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top