x

Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Хүүхдийн төлөөх орон нутгийн засаглал” сэдэвт орон нутгийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлгийг өнөөдөр тохиож буй Дэлхийн хүүхдийн өдрөөр зохион байгуулснаараа онцлогтой. Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсан энэ өдрийг дэлхийн 190 гаруй улс оронд тэмдэглэдэг бөгөөд хүүхдийг сонсох, хүүхдийн эрхийн төлөө үүрэг амлалт өгөх өдөр байдаг. Энэ жил “Миний өдөр. Миний эрх” уриатай тэмдэглэж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ын Хүүхдийн сангаас 21 аймагт хийсэн хүүхдийн нөхцөл байдал, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийн талаарх чиг хандлага, үнэлгээний үр дүнгээс танилцууллаа. Энэхүү үнэлгээний гол зорилго нь Хүүхдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг орон нутагт үнэлэх, цаашид цуглуулсан тоон болон чанарын мэдээлэл дээр тулгуурлан аймаг тус бүрээр хэрэгжүүлж болохуйц бизнес төлөвлөгөөг гаргаж ирэхэд оршино.

Мөн 2024-2025 онд хүүхэдтэй холбоотой хийсэн хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс танилцууллаа. Тухайлбал, “Онцгой байдлын үеийн боловсролын салбарын бэлэн байдал” судалгааны үр дүнгээр зуд зэрэг онцгой байдлын үеийн төлөвлөгөө боловсролын салбарт шарадлагатай, жил бүрийн өвөлжилтийн хүндрэл, зудын нөхцөл байдлаас болж хүүхдүүд сургууль засвардах, хичээлийн хоцрогдолд орох эрсдэлтэйг онцоллоо.

Түүнчлэн Хөвсгөл, Төв, Баянхонгор, Говь-Алтай, Дорнодамйгийн төлөөлөл хүүхдийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын сайн туршлага, шинэлэг санаачилгуудаас хуваалцав.

Хэлэлцүүлгээр төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын оролцоотой бодлогын уялдаа болон хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах чиглэлээр санал солилцов. Мөн хүүхдийн төлөө ил тод, хариуцлагатай, үр дүнд суурилсан үйлчилгээ үзүүлэх хамтын үүрэг хариуцлагыг илтгэж, Засаг дарга нарын “Амлалт”-ыг албан ёсоор баталгаажуулсан юм. 

Хэлэлцүүлэгт нийслэл болон 21 аймгийн удирдлага, тэр дундаа нийгмийн бодлого, гэр бүл, хүүхэд хөгжил хариуцсан мэргэжилтнүүд болон холбогдох яамд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллага, хүүхэд залуучуудын төлөөлөл, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцов.

НҮБ-ын Хүүхдийн сан нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан 2022-2027 оны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд улс орон даяар үйл ажиллагаагаа хэрэгжүүлж буй. Ингэхдээ нийгмийн суурь үйлчилгээг хүүхэд бүрд, тэр дундаа алсалсан нутагт оршин суугаа хүүхдүүдэд тэгш хүртээмжтэй хүргэхийн тулд орон нутгийн засаг захиргаатай хамтран технологид суурилсан, шинэлэг, өртөг багатай шийдлүүдийг хэрэгжүүлэхийг зорьж байгаа аж. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top