x

Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна

Нийслэлийн авто замын бүтээн байгуулалтын явцын талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл өгөв. Тэрээр Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 90 гаруй хувийн биелэлттэй байгааг хэллээ. Карьерын бэлтгэл хангагдаж, ажлын зураг бүрэн дууссан бөгөөд талбайд ажиллах кемп, техник тоног төхөөрөмжүүдийг оруулж эхэлсэн байна. Газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж буй бөгөөд Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран трассын бүсэд байрлах 013 дугаар ангийн буудлагын полигоныг маргааш албан ёсоор шилжүүлэхээр төлөвлөжээ.

Хотын даргын хэлснээр Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил ирэх гуравдугаар сараас эхэлж, хоёр мянга хорин долоон оны долдугаар сарын нэгэнд зорчих хэсгийг нээхээр төлөвлөсөн байна. Зам ашиглалтад орсноор нийслэлийн авто замын түгжрэл арван таван хувиар буурах тооцоо гарчээ. Харин Туулын хурдны замыг холбох Тойрог хурдны замын төслийн тендерийг ирэх долоо хоногт нээж, энэ ондоо багтаан гүйцэтгэгч сонгон шалгаруулж, гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Уг зам бүрэн ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын түгжрэл дөчин хувиар буурах боломжтой гэсэн тооцоо бий.

Х.Нямбаатар хотын замын хүчин чадлын талаар танилцуулж, өнөөдрийн байдлаар нийслэлд ная дөрвөн мянга орчим автомашин туулах боломжтой дэд бүтэцтэй байхад өдөр бүр зургаа зуун мянга гаруй машин хөдөлгөөнд оролцож, түгжрэл нэмэгдэж буйг тодотгов. Зуны улиралд түгжрэл харьцангуй багассанаар дөрвөн зуун тавин мянга орчим машин хөдөлгөөнд оролцдог аж. Тиймээс Туулын хурдны зам, Тойрог хурдны замын төсөл хэрэгжсэнээр хотын хөдөлгөөн мэдэгдэхүйц сийрэгжих хүлээлттэй байна.

НЗДТГ-ын мэдээлснээр, Туулын хурдны зам нь нийслэлийн зүүн хэсэг болох Улаанбаатар–Налайхын чиглэлээс баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх бөгөөд нийт гучин хоёр километрийн урттай, зургаан эгнээтэйгээр баригдана. Нийслэлд авто замын бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр тасралтгүй үргэлжилж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top