x

Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна

ХӨСҮТ-ийн захирал С.Энхболд улирлын томуу, томуу төст өвчний одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Түүний хэлснээр томуу, томуу төст өвчин алаг цоог хэлбэрээр дэгдэж байгаа энэ үед хүүхдийн дархлааг дэмжих, шим тэжээлтэй хоол хүнс өгөх, хангалттай нойр авах нөхцөлийг бүрдүүлэх, амны хаалтыг тогтмол хэрэглүүлэх нь өвчлөлөөс сэргийлэх чухал арга хэмжээ хэвээр байна.

Одоогоор 6–15 насны хүүхдүүдийн дунд томуугийн А хүрээний H3N2 вирус болон амьсгалын замын синцитиаль вирусийн халдвар илүүтэй бүртгэгдэж байгаа нь анхаарал татаж буйг ХӨСҮТ тэмдэглэв. Энэ насныханд улирлын томуугийн вакцин хийгдээгүй бөгөөд өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.

Эрүүл мэндийн яам улирлын томуугийн гурван зуун мянган хүн тун вакциныг зорилтот бүлэг болох нойл–таван насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, жаран тав ба түүнээс дээш насныхан, архаг хууч өвчтэй хүмүүс, эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд, багш нарт есдүгээр сарын хоринноос эхлэн хийсэн. Энэ вакцин нь томуугийн А хүрээний хоёр, Б хүрээний хоёр төвийг багтаасан бөгөөд үйлчлэл сайн байгаа гэж мэргэжилтнүүд үнэлж байна. Улсын хэмжээнд нойл–таван насны гурван зуун мянган хүүхдээс зорилтот бүлгийн нэг зуун тавин мянгад дархлаажуулалт хийгджээ.

Харин сургуулийн насныхан буюу зургаа–арван таван насныханд вакцин хийгдээгүй тул өвчлөл голчлон энэ бүлэгт тархаж буйг С.Энхболд тодотгов. Тэрээр A хүрээний H3N2 болон амьсгалын замын синцитиаль вирусийн алаг цоог дэгдэлттэй энэ үед вакцин нэмэлтээр хийхээс илүү өвөрмөц эмчилгээ болон тамифлю эмчилгээг зөвлөж байгаа хэмээн мэдээллээ.

Эрүүл мэндийн байгууллагууд томуугийн улирал идэвхжих энэ үед эцэг эхчүүд хүүхдээ халдвар хамгааллын зөв дадалд сургах, шинж тэмдэг илэрвэл эрт үзлэгт хамруулах нь өвчлөлийг хүндрэхээс хамгаална гэж зөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top